Skip to main content

Posts

Бүх монголчуудын барилдаан

Өчиглөр буюу 2011 оны 4 дүгээр сар 17 өдөр бөхийн өргөөнөө “Бүх монголчуудын барилдаан” гэж болсон. /Нэр худлаа байж магадгүй/ Энэ барилдааны бэлтгэл байнга хийдэггүй сонирхогчид орж барилдах боломжтой барилдаан болдогоороо онцлогтой юм байна. Энэ д манай нэг найз ороод тэр уг Аварга сургуулийн оюутан гэхдээ нууцаар ороод. /Байнгийн бэлтгэлтэй гэж үзээд тамирын сургуулийн оюутнууд орохгүй./ Тэгээд нэг даваад явж байсан унасан гар нь новшроод манай хүнийг барилдаанаас хасуулж орхисон. Тэр бол унаж чаддаггүй л гар байлээ л дээ. Зөндөө олон оюутны бүгд нууцаар ороод барилдаж байсан тэдэнд унасан хүмүүс хэл ам хийгээгүй. Тэд бол эр хүн шиг загнаж байна даа. Барилдаан хараад сууц байхад манай залуучууд бас сайхан барилдаанч гоё байлээ ш д. Бүгд зодог шуудагтай гоё л харагдаж байна лээ.

Твиттер ба Файсбүүк

Твиттер болон Файсбүүк 2 бол дэлхийн хүн амын дийлэнх хувь ашигладаг болсон вэб хуудсууд билээ. Миний сүүлийн үед ажигласнаар энэ 2 хуудас чинь шаал өөр юм байна. За ингээд доор өөрийн олсон ялгааг бичлээ. Твиттер хуудсыг хүмүүс ихэвчлэн ажлын 5 өдөр их ашигладаг аан бас ажлын өдөр ашиглахдаа ажлын цагуудад илүү их ашигладаг. Тэгэхээр хүмүүс ажлын зав зайгаараа ихэвчлэн энэ хуудсыг ашиглан тухайн үеийн санал бодол мэдээ мэдээллийг нэгэндээ харамгүй түгээдэг. Мөн энэ ч ажлын цагаас нээх цаг аваад байхгүй. Мөн их хэмжээний мэдээллийг нэг дороос товчхон хэлбэрээр авч болно. Иймээс ажиллаж байгаа үед Твиттерээс салахгүй байх шинжтэй. Харин Файсбүүк хуудсыг ихэвчлэн амралтын өдөр болон ажлын өдрүүдийн ажил тарснаас хойш илүү их ашигладаг. Файсбүүк хуудсаар хүмүүстэй харилцах найзлах нөхөрлөх яг хоорондоо ярьж байгаа юм шиг харицаж чаддаг сайт. Тэгэхээр хүмүүс амралтын цагаа Файсбүүк – н ард өнгөрүүлэхэд илүү буруутах юмгүй гэсэн үг л дээ. Иймээс а...

Аваргуудын лиг

Аваргуудын лигийн 2 тоглолт 2 шөнө нойроо хугаслан үзлээ. Үр дүн гайхалтай байлээ. Манай улаан чөтгөр аваргын төлөө бараг гараад ирсэн гэж хэлж болохоор байна. Эхний тоглолт цэнхрүүдийн талбай дээр  манай ялалтаар сайхан өндрөлсөн. Тэр сүүлийн 11 - г тооцсонгүй л гээд байгаа гэхдээ улаан цэнхрүүд дээр иймэрхүү тохиолдол зөндөө шүү дээ цэнхрүүд сайндаа ганц нэг хожсон бус тэр болгонд нь шүүгч байж л байсан ш д. За энэ ч яахуу өнгөрсөн явдал. Нээрээ gunjiin-nulims.blogspot.com дээр сэтгэгдэл бичих эрхгүй болсон шүү. За энэ ч яахуу. Өнөөдөр тоглолт манай итгэл төгс ялалт байлаа. Дрогба орж ирээд нэгэн гоол хийж цэнхрүүд жоохон ч гэсэн итгэл зүрхэнд бадрах гэтэл аль хэдийн 10 - уулаа үлдсэн байлаа. Энэнд шүүгчийн буруу байхгүй. Гоолын 1-1 гэсэн үр дүн харагдаж байлаа гэхдээ энэ үр дүн 1 минут ч байж чадсангүй учир манай солонгос залуу аль хэдийн нэг гоол хийсэн байлаа. Ингээ үр дүгщн 2-1 ба ерөнхий харьцаа 3-1 итгэл төгс ялалт байлаа. Амжилт

Хүйтны ам цаашалж..........

Уг хүйтний ам цаашилж, Хөхүүрийн ам наашиллаа гэж сайхан үг шүү. /Энэ үгнээс айраг үнэртэх шиг болж байна../ Би хотод ирээд өдгөө 4 жилийн нүүрийг үзлээ ирсэнээ хойш дөрвөн хавар үзэхэд нэг юм мааш таалагдахгүй байна. Хотын өвөл манай аймгийг бодвол хүйтэн гэж тэгээд дулаархаар нь машид их баярлах юм. Харин дулаарахтай зэрэгцээд энэ тэндээс эвгүй сонин үнэрүүд үнэртээд салахгүй юм. Тэгээд зун болоод ирэхээр дасдаг юм уу яадаг юм тоохоо байх юм даа гэж. Ээ дасаж л амьдрадаг хорвоо юм даа

Болсон явдал шууд үзэх

Уучлаарай найзуудайй өнөөдөөр 4 сарын 1 мартаагүй биз дээ Энэ санаа таалагдсан учраас хулгайлав.

Програм үнэгүй хэрэглээ биш

Уг нь бол програм бол үнэгүй хэрэглээ биш юм байгаан ш д. Харин манайхан бүх л програмыг ямар үнэ төлөлгүй хэрэглэсээр байгаал програмын үнэ цэнийг бараг мэддэггүй юм байна. /Би ч гэсэн хэхэ/ Нэг програм бичихийн тулд цаана хичнээн хүний хөдөлмөр цаг хугацаа ордог гэгдийг мэдэхгүй ойлгохгүй байдаг юм шиг. Та өөрийг комьпютер дээр байгаа бүх програмаа үнээр аваад хэрэглэ гэвэл монголд комьпютер хэрэглэх хүн ховорхон байх гэж бодож байна. За яахав тэр гадаадуудын хийсэн үнэтэй програмыг худалдаж авч хэрэглэхээ за яахав байг харин Монгол залуусынхаа хийсэн програмыг үнэлээд авч сурмаар байна шүү манайхаан. Зарим програмыг үнийг сонирхуулбал: $199.99 $ 499. 99 $29.95 $59.95