Skip to main content

Posts

Showing posts with the label Хүнд туслах

Хүнд туслах нь тэр хүндээ ч сайхан бас надад ч сайхан

Саяхан буюу манай хэдэн нөхдүүд ярилцаж байгаад өөрсдийн амралтыг нэг ч гэсэн хүнд тус болж өнгөрөөе гэж ярилцаж байгаад үүнийгээ өнгөрөгч долоо хоногийн хагас сайн өдөр буюу 2008 оны 11-р сарын 15 өдөр хэрэгжүүллээ. Бид хүнд тус болохдоо эхлээд бидний тус үнэхээр бага ч гэсэн хэрэг болох хүн байх ёстой гэж бодсон. Тэгээд ер амьдрахын төлөө юм хийж байгаа хүнд туслая гэж бодсон. Эхлээд бидний тус хэрэг болох болов уу гэж 2 ч хүнээс асуусан бидний тус хэрэггүй гээд бас ийм санал тавьж байгаад баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Тэгээд бид гурав дахь хүнээс асуухад тэр хүн бидэнд зөвшөөрч бид тэр эгчийг нэг ч гэсэн өдөр амраач тус болохоор даган гэр лүү нь явсан.  Бидний туслахаар болсон хүнийг Лхагвасүрэн гэдэг нөхөр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуучин Архангай аймагт ажиллаж амьдарч байгаад 4 жилийн өмнөөс ходод орж ирсэн. Зуны цагт нь цагаан утсан суудаг өвөл хүйтэрхээр чаддаггүй гэж байсан.  Бид айлд очих гэж байж яаж хоосон явах вэ гэж бодоод Бөмбөгөр захаас бага зэрэг мах, гу...