Skip to main content

Posts

Showing posts with the label Шүлэг

Архи

Урт өдрийн наранд Ундаа болохгүй ундааг, Ужиг холын замд Хоол болохгүй идээг Урьсан зочилсон айлууд Уу! хэмээн барив. Урьдын танил нөхөд Угж мээм шиг шахав. Шимэн шимэн суухад Шимийн идээний дээж, Шил шилээр уухад Ширүүн хар архи. Шижгэр залуу насны маань Шийтгэл болон тохиосон, Шилэн лонхонд бөглөөстэй Шингэн биетэй чөтгөр.

Өврийн сайхан хангай нутаг минь

Сайхан хун жигүүр амраад Сангийн далайд чуулах үеэр Тэнгис талын сүрэг бэлчээд Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай Намрын хүйтэн уулан дундаа Найман нуур уйдах цагаар Наран хайлах хонгор говийн Нарийн тоос хэнзлэн байдаг Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай