Твиттер болон Файсбүүк 2 бол дэлхийн хүн амын дийлэнх хувь ашигладаг болсон вэб хуудсууд билээ. Миний сүүлийн үед ажигласнаар энэ 2 хуудас чинь шаал өөр юм байна. За ингээд доор өөрийн олсон ялгааг бичлээ.
Твиттер хуудсыг хүмүүс ихэвчлэн ажлын 5 өдөр их ашигладаг аан бас ажлын өдөр ашиглахдаа ажлын цагуудад илүү их ашигладаг. Тэгэхээр хүмүүс ажлын зав зайгаараа ихэвчлэн энэ хуудсыг ашиглан тухайн үеийн санал бодол мэдээ мэдээллийг нэгэндээ харамгүй түгээдэг. Мөн энэ ч ажлын цагаас нээх цаг аваад байхгүй. Мөн их хэмжээний мэдээллийг нэг дороос товчхон хэлбэрээр авч болно. Иймээс ажиллаж байгаа үед Твиттерээс салахгүй байх шинжтэй.
Харин Файсбүүк хуудсыг ихэвчлэн амралтын өдөр болон ажлын өдрүүдийн ажил тарснаас хойш илүү их ашигладаг. Файсбүүк хуудсаар хүмүүстэй харилцах найзлах нөхөрлөх яг хоорондоо ярьж байгаа юм шиг харицаж чаддаг сайт. Тэгэхээр хүмүүс амралтын цагаа Файсбүүк – н ард өнгөрүүлэхэд илүү буруутах юмгүй гэсэн үг л дээ. Иймээс амарч байхлаа Файсбүүк – с салахгүй байх шинжтэй.
Нэг нь ажлын үеэр нөгөө амралтаараа түлхүү хэрэглэгддэг болохоор бүх хүмүүс 2 – нг зэрэг ашиглах боломжтой байгаа юм. Дээрхээс дүгнэл хийвэл хүмүүний амьдалд дээрх 2 хуудас нэлээн байр суурь эзлэх болсон байна.
Comments