Skip to main content

Бөртэ чоно Гуа марал


МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо.

Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна.

Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонотой нөхцсөн гэдэг. Үүнээс болж тэрээр хөл хүнд болж хүү төрүүлсэн гэдэг.

Уг төрүүлсэн хүү нь бусдаас эрдэм чадал төгс нэгэн байсан бөлгөө.

Comments

Agepe said…
Nice blog. Just droppin by to say Greetings....
bayasaa said…
Tahi aduu 2 iin dundaas hvrtel amid amitan vvsehgvi baihad yaahaaraa hvn chono 2 iin dundaas vvseed baidag bainaa? 1000 onii ved ene tvvhee yarisan bol hvmvvs itgej yuunii magad.
Anonymous said…
Бөртэ-
Бөртэ гэдэг нь бүгээн, саарал, толбот, сэвхтэй гэдэг өнгө зүс заасан утгаар бусдаас ялгаруулах /бусад олон Чоно нэртнүүдээс ялгахын тулд/, онцлох үүднээс ингэж нэрлэж.
Өөрөөр дэлт чоно нь бусад чононоосоо хүчирхэг байдаг гэдэг шиг, Бөртэ өнгийн чоно нь бусдаас хүч чадал, ухаан, хурдаар илүү гэдгийг бэлэгдэж нэрлэсэн ч байх талтай.
Б//Гуа Марал
Марал-Эм хүйсийн уран, гоо, үзэсгэлэнтэй байдлыг билэгшээсэн нэр.
Гуа-Тэмдэг нэр. Бусдаас ялгаруулах онцлог уран сайхан ааш, ааль, төрхийг илэрхийлсэн байна.
Нэмэлт: Монголын Нууц товчоо зохиолыг анх монгол газраас монгол бичгээр олж олны хүртээл болгоогүй. Хятад ханзаар монгол аялгаар бичсэн олдворыг орчуулсан. Хятадууд түүхийг гуйвуулах тал байдаг. Тэр эх дээр ямар санааны угаас буулгасан, үнэн зүйл байсан эсэхийг мэдэхгүй.
Бидний зарим нь Бөртэ Чоно, Гуа маралыг түүхэн хүмүүс биш домгийн шинжтэй амьтад гэж ойлгодог нь зарим талаар түүхэн ач холбогдлыг нь гуйвуулсан, түүхийг үгүйсгэх үр дүнд хүргэж байгаа юм. Үүний нэгэн жишээ нь эдгээр хүмүүсийг хүн гэдгээр нь биш амьтан гэдгээр нь илүүтэйгээр сурталчилгаа, лого гэх мэт бидний амьдрал байнга таарах зүйлст хэрэглэж байна.

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп