Өчиглөр буюу 2011 оны 4 дүгээр сар 17 өдөр бөхийн өргөөнөө “Бүх монголчуудын барилдаан” гэж болсон. /Нэр худлаа байж магадгүй/ Энэ барилдааны бэлтгэл байнга хийдэггүй сонирхогчид орж барилдах боломжтой барилдаан болдогоороо онцлогтой юм байна. Энэ д манай нэг найз ороод тэр уг Аварга сургуулийн оюутан гэхдээ нууцаар ороод. /Байнгийн бэлтгэлтэй гэж үзээд тамирын сургуулийн оюутнууд орохгүй./ Тэгээд нэг даваад явж байсан унасан гар нь новшроод манай хүнийг барилдаанаас хасуулж орхисон. Тэр бол унаж чаддаггүй л гар байлээ л дээ. Зөндөө олон оюутны бүгд нууцаар ороод барилдаж байсан тэдэнд унасан хүмүүс хэл ам хийгээгүй. Тэд бол эр хүн шиг загнаж байна даа. Барилдаан хараад сууц байхад манай залуучууд бас сайхан барилдаанч гоё байлээ ш д. Бүгд зодог шуудагтай гоё л харагдаж байна лээ.
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Comments