Skip to main content

Зэрлэг байдал илүү ардчилсан

Бүтэн сайнд үндэс дээр гарч байсан нэгэн кино үзээд нэгэн бодол төрөв. Киноны нэр нь The vikings гэдэг нэртэй. Энэ кино эрхэмсэг ангилчууд болон бүдүүлэг зэрлэгүүдийн хоорондын харьцаа харагдаж байгаа юм. Кинон дээрээс харахад Ангилчууд нэг л хэлбэр баригдсан дүр исгэсэн хүмүүс тэр өөрсдөд зүгээр ийм байх ёстой гээд бодчихсон тэр байдалдаа тэд тэд жаргалтай байгаа нь ёстой эргэлзээтэй. Харин нөгөө талд зэрлэгүүд бол өөрт таалагдсанаа хийж байна. Ёстой дураараа жиргэж дунд чөмгөөрөө юу гэдэг билээ дээ. Энэ кинон дээрээс харсан ардчилсан байдал гээд байгаа зүйл дайны үед харагдсан. Зэрлэгүүд өөрийн дуртай хувцас хэрэглэл өмсөж бамбай дээрээ өөрсдийн хүссэн зүйлээ зурсан харагдсан мөн тулалдахдаа ч гэсэн өөр өөрийн арга барилаар үхэхдээ ч гэсэн өөрийн хүссэнээрээ дэндүү гоё. Харин Ангил цэргүүд нэгэн хэвийн хувцас өмсөж яг ижилхэн бамбай зэвсэг агсаж нэг хэлбэрээр тулалдана. Харин үхэхдээ мэдэхгүй юм байна. Тэгэхээр зэрлэг байх нь илүү чөлөөтэй гоё юм шигээ. Энийг дүүдээ хэлсэн чинь Ангил хөгжсөн болохоор хувцасны үйлдвэл, зэвсгийн үйлдвэл байгаа болохоор тийм байгаан гэж байлээ. Энэ үнэн л байх даа. Гэхдээ зэрлэг байдал илүү ардчилсан....

Comments

Popular posts from this blog

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...
SHW180L 4.1.2 ROM Samsung tab SHW-M180l загварын Andriod version - г 4.1.2 болгох. Rar password :   sainbilegmn.blogspot.com Татах