Хүн болгон адилгүй
Хүлэг болгон жороогүй гэж үнэн үг юм даа. Өчигдөр амралтын өдрөөр эмээгийндээ очих санаатай автобусанд суугаал явлаа. Тэгтэл суусан автобусны кондугтор эгч нэлээн муухай ааштай бололтой хүн амьтныг аашилж загнаад л мөнгө дутуу өгснийг хөөж буулгаад л ер кондуктор ямар байдаг билээ дээ. Тэгсэн дөрвөн зам дээр зогсож байтал нэг хүүхэн залуу 2 тэр эгчээс асууж байна. Энэ чингэлтэй орох уу л гэж байна. Тэгсэн нөгөө эгч энэ Чингэлтэй орохгүй та 2 энэнд суугаад Багшийн дээд буугаад нөгөө талаас Чингэлтэйд суу эндээ Чингэлтэй явахгүй гэж байна. Тэгсэн нөгөө 2 аан гээл зогссол байна. Тэгсэн нөгөө эгч дахин дахин л ингэж суу гэж хэлээд байна. Тэгсэн сүүлдээ нөгөө хүүхэн та биднээс мөнгө авах гэж л худлаа ярьж байгаа биз гэж байна. Тэгсэн нөгөө эгч би та хоёроос мөнгө авахгүй зүгээр суугаад яв л гэж байна. Тэгсэн нөгөө 2 чинь суухгүй бололтой зогсоол байна. Тэгсэн нөгөө эгч гэнэт л та 2 надад хамаа байхгүй наад хүүхэд чинь даарчихлаа гээд л хүүхдээ аашилж байгаа аашлаал суулгалаа. Тэгсэн нөгөө хүүхэн залуу 2 жоохон өлгийтэй хүүхэд тэвэрсээр орж ирж суув. Эх хүн гэдэг бусдын нялх үрийг өөрийн хүүхэд шиг л санаж явдаг юм байна. Эх хүн гэж.......
Subscribe to:
Post Comments (Atom)
2 Сэтгэгдэл:
Хөөх би эхнээс нь уншиж байхдаа за энэ кондуктар эгч ч эвгүй зан гаргах нь дээ гэж бодож байлаа шд. Тэгсэн чинь их сайхан эгч байсан байна.
Ажлын шаардлагаар л ааш зан нь эвдэрдэг байх даа. Тэхдээ сэтгэл нь биш.
th ажлын шаардлагаар л тийм болдог байх гэвч сэтгэл нь үнэхээр сайхан
Post a Comment