Ер нь дандаа ийм байдаг бил үү би энэ жил ингэж халууцаад байна уу? Энэ жил арай л хэтэхрхий халж байна. Ядаж байхап манай ажлын өрөө жижиг болохоор энэ халуунд хамт ажилдаг хүмүүсийн амьсгаатай нийлээд үнэгүй саун л болж байна ш д. Энэ их халалт дулаарал бол хүмүүн бид байгальтай зүй бус харьцсны гор ш д. Иймээс ер хэдүүлээ байгальтайгаа аятайхан харьцаяаа гэж. Ёох хайлж урслаа ш д. Энэ эрчээрээ яваад байвал удахгшй ийм гариг лээр амьдарч мэдэх нь байна шүү....
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Comments