Ойрд эх оронд маань бослого, тэмцэл, өлсгөлөн суулт гээл их олон зүйл болоод байх шиг байна. Би уг "Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн" гэж өөрсдийгөө нэрийдэж байсан хүмүүсүүг их л дэмжиж байлаа л даа. Харин тэгтэл сүүлийн үеийн мэдээнээс хараад байхад "Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн" хөдлөгөөн гэсэн нэрэн үйл 360 градус өөр үйл ажиллагаа явуулах зорилготой хүмүүс нэгдсэн байсан юм шиг байна. Би худлаа амлалт өгч гарч ирдэг хүмүүсээс амлалтыг нь буюу амласан мөнгийг нь авая л гэж бодож байлаа. Гэтэл харин бидны амлалт авч өгөхөөр явж байсан хүмүүм өөрсдөө амлалт өгөөд биднийг дэмж улсын их хурлыг огцруулая гээл зүтгээд байх шиг байна. Тэгэхээр би үүн дээр дүгнэлт хийхэд ард түмний эмзэг сэдэв дээр нь дөрөөлж аваад ард олны минь хүчийг авхуулж байгаад төрийн эргэлт хийчихэе гэсэн хэдэн өчүүхэн бодолтой нөхөд явсан юм шиг байна. Тэгэхээр тэд бас л төрийн эрхэнд гарах сонирхолтой юм байна. Тэгэхээр баян улсын хурлын гишүүдээ хусч хаяад ядууг нь сонговол яах уу гэж. Мэдээж тэд хүн шиг эрх мэдлын төлөө зүтгэж байгаа юм чинь бас мөнгө идэх хүсэл байж л таараа тэгэхээр тэд ядуу юм чинь тэд бүүр ч илүү иднэ гэж бодож байна. Тэгээд сүүлд нь хэлэхэд "Нэмэгдэхүүний байр өөрчлөгдөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй" гэдэг дүрэм байдаг санагдаж байна. Энэ ч үнэн дүрэм шүү.
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Comments