Skip to main content

Монголдоо монголоороо

Ойрын үед бодох боллоо маш их бодох боллоо. Бидний өсөхөөс хойш ярьж, сурч ирсэн монгол хэл маань өдрөөс өдөрт мөхөж бидний амьдралд хэрэглэгдэхээ байгаад байх шиг. Дээх нь үед буюу 1950 - иад оноос хойш бол монгол хэлэнд орос хэл маш их хүчтэй хүч түрэн орж ирсэн юм шиг байгаа юм. Тэр үеийн хүмүүс буюу түүнээс хойш үе буюу миний ээж аав ярьж буйгаар бол тэр үеийн арай гайгүй дарга гэгдэх мэдлэгтэй хүмүүс нь яриан дундаа ганц нэг орос үг заавал хавчуулж ярьдаг "моод" гээж зүйл байсан юм байна лээ. Тэр мэтчилэн явсаар байгаад 1950 - иад оноос 1990 он хүртэл бол хүртэл орос хэл манай хэлэнд хүчтэй нөлөөлж ирсэний нөлөөгөөр бид зарим нэг орос үгийг өөрийн болгож түүний хэрэглэж байгаа. Тэгээд түүнээс хойш ангил хэлийг бид маш их судалж бүх хүн ангил хэл сурахгүй бол энэ нийгэмд хол явахгүй гэж бүгд л ангил хэлтэн болох зорилтыг тавьсан үүний нөлөөгөөр бүхий үйлчилгээ явуулдаг албан байгууллагууд өөрсдийн нэрийг ангилаар нэрлэх болсон. Одоо монголын гудамжинд тааралдсан залуус бол ангил монгол хэлээ холиод ярьж байна. Энэ бол бараг л бүх нийтээрээ ангил хэлтэй болсон гэсэн үг ш дээ. Харин одоогоос 5 гаруй жилийн өмнөөс өмнөөс солонгос кино манай оронд хүч түрэн орж ирсэнээр манайхан бүгд л шимтэн үзэх болсон. Тэгээд үзэж сууж байхдаа бид машид их сэрэглэнээс хойш орчуулганы цаана сонсогдох ганц нэг үгнүүдийг шууд сурч аваад ашиглаж эхэлсэн.
За одоо ингээд өөрсдийгаа хараад байхаад Орос ах нарын хараалыг хэрэглэж, Ангил залуусын мэндчилгээгээр мэндэлж, Солонгос авгай нарын аялагаар уулга алдаж байна. Үүнээс харахад бид Монголоороо ярихаа байжээ.

Comments

Bilegt said…
Тиймээ "Амар амгаланг эрье" гэж мэндчилэээд монголоороо "Тосоор гоож" нтр гэсэн сайхан хараалаа хэрэглэж байя л даа хэхэ. Бас "Тэнгэр минь", "Эцэг чинь" гэх мэтээр уулга алдаж болж байна.

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...