Өвөл болж байна. Гадаа хүйтний эрч нэлээд чангарч байна. Намайг хотод орж ирсэнээс хойш байгаа хамгийн хүйтэн өвөл бол энэ жил байх шиг байна. За энэ ч яахав. Би ер нь ийм жилийн дөрвөн улиралтай улсад төрсөндөө баярладаг. Яагаад гэвэл ийм улирлууд солигдон байхад байгалийн бүх л төрлийн үзэгдлийг харж болдог. Жишээ халуун орны хүмүүс цасыг үзэхгүй байсаар байгаад өнхрөөд өгнө харин хүйтэн туйлийн хүмүүс сайхан халуун нар гарахын харж чадахгүй байсаар байгаад өнхрөөд муухай байгаа биз дээ. Мөн эдгээр байгалийн хүчэн зүйлд зохицоод бие махбодь маант гэсэн аливаа зүйлд тэсвэртэй болсон гэж боддог. Хоёр гурван жилийн өмнө нэг мэдээгээр Энэтхэгт +3 хүрч эрс хүйтэрснээр хүмүүс олноор нас барлаа гэж байсан. Монголд +3 байхад бид шорттой гүйх нь холгүй байдаг ш дээ. Гэхдээ энэ эрс тэс уур амьсгал бас манай улсын хөгжилт ихээн саад болсоор ирсэн юм шиг байна. 1 – рт: Бид энэ уур амьсгалаасаа болж эрт үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн. Яагаад гэвэл ийм цаг агаарт газар тариалан гэх мэтийн суурин аж ахуй эрхлэхэд тохиромжгүй. Ганцхан зуны улиралд л эрхлэх боломжтой. Мөн зуны цагт бүгд нэг дороо цуглаж найр наадам хийж амьдрах боломжтой байсан ч өвлийн цагт бол алт нэг өвстэй уул бараадан хаашаа хамаагүй нүүн оддог байсан. Эдгээрээс болоод манай улс хүн ам цөөтэй тархай бутархай болсон гэж бодож байна.
2 – рт: Эдийн засгийн хувьд нэлээд зардалтай байгаа юм. Дандаа хүйтэн байдаг газар бол дандаа үстэй ноосон хувцас өмсөөд дулаахан сууцанд л байгаад байхад болж байгаа юм. Халуун газар бол нүцгэн шахуу яваад сууц байхгүй байсан ч амьдраад байж болж байгаа юм. Ингэхээр бол ийм нэгийн хэвийн уур амьсгалтай газар бол бүтэн жил нэг хувцастайгаа явсан болохоор байгаа юм. Харин манайд бол өөр өвөл нь заавал дулаан хувцас дулаан байр хэрэгтэй байгаа бол харин зун нимгэн хувцас сэрүүхэн сууц хэрэгтэй болно биз дээ. Ингэхээр бүтэн жил нэг хувцастай явж болохгүй биз. Ингэхээр эдийн засгийн хувьд хамаагүй их зардал гаргаж байгаа юм даа.
Дээрх хоёр хүчэн зүйлээс болж хөгжил удаашраад байгаа гэж байгаа юм биш л дээ гэхдээ жоохон ч гэсэн удаашруулж байгаа байх гэж бодогдож байна.
Comments