Нэг л мэдэхэд
Өргөн дэлхийн тоос нь биш
Өнгөт дэлхийн хүмүүн болно
Нэг л мэдэхэд
Үүрийн шөнөдөө уйлахаа болиод
Үлгэр сонсон унтах болно.
Нэг л мэдэхэд
А үсгийг багшаараа заалгаад
Алтан хонхны баяраа хийнэ.
Нэг л мэдэхэд
Үнэгэн хархуйгаас айхаа болиод
Үдшийн шөнөөр зугаалах болно
Нэг л мэдэхэд
Би чамдаа хайртай гээд
Бүлтгэр үрийнхээ аав нь болно.
Нэг л мэдэхэд
Өнөр бүлийнхээ тэргүүн болж
Өвөө болж хүндлэгдэх болно
Нэг л мэдэхэд
Түнэр харанхуй шөнийн дундуур
Тоос болон орчлон хорвоогоос замхран одно.
Comments