Skip to main content

Хүн зүгээр хэрэггүй зардал гаргах уу?

Америк орныг жинхэнэ ардчиллын өлгий нутаг гэдэг. Тэр ч утгаараа бүх зүйл нь үнэн шударга болдог юм байна. Энэ жил болсон АНУ - н ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн гоё шударга болж өнгөрсөн гэж бодож байна. АНУ - н ерөнхийлөгчийн сонгуулиас надад хамгийн таалагдсан зүйл нэр дэвшигчидийн сонгуулийн суртчилгаанд зориулж байгаа бүх мөнгө тэдгээрийн дэмжигчидийн хандивийн мөнгөөр хийгдэж байсан. Тэгээд тэр болгон бүх хүний нүдэн дээр ил болж байгаа нь үнэхээр таалагдсан. Миний бодлоор ч энэ систем маш зөв юм шиг санагдсан хүмүүс өөрийн дэмжиж байгаа хүнээ гаргах гэж мөнгө төлж байна харин үүний хариуд сонгогдсон хүн тэр дэмжиж байгаа ард түмнийхээ төлөө ажилна. Энэ бол яг л зөв зарчим хүн хүнээс хөлс авч байна л ажиллана.

Харин энэ үйлдэл бол манай оронд шал эсэргээрээ юм шиг харагдах юм. Манай оронд нэр дэвшиж байгаа хүмүүс маань бол ерөөсөө саятнууд нэр дэвшээд байх шиг санагдах боллоо. Тэгээд бас бурхадууд л байх шиг байна. Манай дэвшигчид сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа бүх мөнгөө өрөөсөө л гаргана тэгээд дээрээс сонгогчидод мөнгө өгнө тэгэхээр үнэхээр л саятангууд байгаа биз дээ. Тэгээд яагаад бурхадууд бэ гэвэл миний бодлоор бурхан л хүнээс юу ч авалгүй тусалдаг байх. Тэгэхээр бүхнийг ард түмэндээ өгч байгаа манай нэр дэвшигчид яах аргагүй бурхадууд юм.

Гэхдээ хүн ямар бурхан шүтэхээ өөрөө л шийдэг шүү дээ. Тэгэхээр манай монголчууд нэг бурханаа л сонгох байх гэж бодож байна. Харин миний хувьд бол эх орныгоо өөртөө хамгийн үнэтэй олдсон зүйл гэж боддог тийм л ХҮН - г сонгомоор байна.

Comments

Popular posts from this blog

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...