Сүүлийн үед энэ тв реклам бүүр замаа алдаж гүйцэхнээ. Орой болохоор "хараа" сайн байна шүү, Үхэж үл болно гэж ирээд муусайн хэдэн архийг л дандаа суртчилах юм. Бүүр тэр суртчилгээ кино гарахад 10 минут тутам гардаг сурчилгааны 5 минутын суртчилгаанд 2-3 удаа гараахыг нь яаана. Уг архийг ил болон далд хэлбэрээр суртчилахыг хориглосон л байдаг санагдах юм. Энэ гараад байгаа суртчилгааг тэнэг хүн харсан ойлгохоор байхад манай хуулийн байгуулгыхан ойлгодоггүй юм уу эсвэл авсан хахууландаа нүд тагларчихсан юм уу бүү мэд. Өнөөдөр муулсан дээрээ бүүр сайн муулчихая. Уг Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр Төгрөг гэдэг мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийнэ гэж хуулинд заасан байдаг гэхдээ сүүлийн үед бүх л газар Доллор Евро-гоор гүйлгээ хийдэг болсон байна. Энийг манай хууль хяналтыхан бас л анзаардаггүй хачин байгаа юм шүү. Тэгээд бас Төгрөг-өөс бусад мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдэг газар байвал манай ххххххх утсаар мэдээлнэ үү гэнэ. Хэрвээ хаана ямар байгуулга юугаар гүйлгээ хийж байгааг мэдэхгүй бол Бас л нөгөө тв рекламаа үз гэж хэлэе тэнд Тийм тэдэн доллор болж хямдарлаа гээд сувга болгон дээр рекламдаж байна. За за сохор хүмүүс ямар харах юм биш дээ
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...
Comments