Skip to main content

Хүнд туслах нь тэр хүндээ ч сайхан бас надад ч сайхан

Саяхан буюу манай хэдэн нөхдүүд ярилцаж байгаад өөрсдийн амралтыг нэг ч гэсэн хүнд тус болж өнгөрөөе гэж ярилцаж байгаад үүнийгээ өнгөрөгч долоо хоногийн хагас сайн өдөр буюу 2008 оны 11-р сарын 15 өдөр хэрэгжүүллээ. Бид хүнд тус болохдоо эхлээд бидний тус үнэхээр бага ч гэсэн хэрэг болох хүн байх ёстой гэж бодсон. Тэгээд ер амьдрахын төлөө юм хийж байгаа хүнд туслая гэж бодсон. Эхлээд бидний тус хэрэг болох болов уу гэж 2 ч хүнээс асуусан бидний тус хэрэггүй гээд бас ийм санал тавьж байгаад баярлаж байгаагаа илэрхийлж байсан.
Тэгээд бид гурав дахь хүнээс асуухад тэр хүн бидэнд зөвшөөрч бид тэр эгчийг нэг ч гэсэн өдөр амраач тус болохоор даган гэр лүү нь явсан. 
Бидний туслахаар болсон хүнийг Лхагвасүрэн гэдэг нөхөр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуучин Архангай аймагт ажиллаж амьдарч байгаад 4 жилийн өмнөөс ходод орж ирсэн. Зуны цагт нь цагаан утсан суудаг өвөл хүйтэрхээр чаддаггүй гэж байсан. 
Бид айлд очих гэж байж яаж хоосон явах вэ гэж бодоод Бөмбөгөр захаас бага зэрэг мах, гурил,будаа болон сүү аваад явсан. Бид юм авч байхаад зураг даруулахад тэр хавийн хүмүүс их сонирхож бас гайхаад янз бүрийн юм асуугаад байхаар нь анх удаа юм авч байгаа юм дурсгалтай гээд л яваад байлаа.

Бидний очсон айл Баян-хошууний хөтөл гэдэг газар байдаг бараг хөдөө гэсэн үг. Гэхдээ тэр хавийн агаар үнэхээр гоё байсан.

Айлд очиход автобусны буудлаас нэлээд өгсөж явж байж очдог юм байна лээ.

Тэднийд ороход үнэхээр гоё цэмцгэр айл байсан. Бидний хэдэн нөхдүүд тэдний хашаандаа буулгасан модыг хурааж бас бага зэргийг хагалж өгсөн.(ихийг хагалвал хулгай аваад явчихдаг гэсэн). Модоо хурааж янзалж дуусаад өөр хийлгэмээр юм байна уу гэсэн чинь хашаа цэвэрлээд өг гэсэн. Бид хашааг нь цэвэрлэх гэсэн тэр айлын хашаанд хог бараг л байхгүй байсан үнэхээр цэвэрч айл байна лээ.

Усанд явах гэсэн худаг гэхэд хаалттай байхаар тийм сайхан газар очсон юм чинь гээд хажуу уул руу гарч сайхан цэвэр агаар амьсгалж яваад ирсэн.

Бидний ирэхэд бид хэдэд хоол хийж өгсөн амттай хоол байсан шүү. Тэгээд дараа ус авахаар худга ороход худга нь үнэхээр их оочиртой байдаг юм байна лээ.Нэг эмээ ус түрээд байхаар гэрт хүргэж өгсөн чинь орж цай уугаад яв гэхээр ороод цай уугаад иртэл манай нөхдүүд намайг хайгаад бас сандралдсан байсан. (Тэр үед хэлэлгүй явсанд уучлаарай)

Харин ингэж байтал хэдийн орой болжсон байлаа. Бид гэсэн явах болсон. Биднийг явахад эгч ах үнэхээр их баярлалаа ахиж ирж байгаарай гэсэн. Бид гэсэн хүнд тусалсан болохоор үнэхээр баяртай байсан. 

Биднийг ийм ажил хийхэд 2 хүн их тус болсон. Бидэнд тус болсон хүмүүст маш их баярлалаа.

Comments

Та нар ч ёстой сайн залуус шүү.

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...