
Би монголынхоо хүчит эрчүүдээр бахархаж байна. 2008 оны 11 сарын 23 -ны өдөр японы мэрэгжилийн сума бөхийн бас нэгэн барилдаан дууслаа. Хуучин хоёр аварга л сүүлийн өдөр хэн нь түрүүлэхээ шийдэж барилддаг байлаа. Харин сүүлийн 2 сар Их аварга барилдаагүй билээ. Тэгсэн гэсэн манай манай Хакухо аваргаар ахлуулсан монгол бөхчүүд сумогийн дэвжээг эзэгнэсээр л байна. Энэ сард манай бөх Ама сумо бөхийнхөө арслан цолны болзолыг хангалаа. Үүнийн харахад монгол хөвгүүдээр үнэхээр бахархаж байна. Манай монголын мэрэгжилийн сумо бөх-д анх барилдсан бөх Батбаяр сумо тайлбарлаж байсан. Тэрнээс нэг хүн та яаж ийм чадалтай хүүхдүүдийг авчирдаг юм гэж байсан гэсэн. Тэрээр энэ асуулданд би хүчтэйг нь бус харин сонирхолтойг авчирсан гэж хариулсан гэсэн. Үнэхээр Монголд олог хүчтэй залуу байгаа байх гэж бодож байна. Тэдгээр залуус ч гэсэн сонирхсон зүйлдээ амжилт олно гэж итгэж байна. Бас тэгээд холын оронд эх орныхоо нэрийг өргөж яваа сумо бөхчүүддээ амжилт хүсэе.
Comments