Skip to main content

Дэлхийн гоц 10 авъяастан хvvхэд

1 .Арфа Карим Рандхава «Microsoft» компанийн
1995 онд тєрсєн. 12 настай Пакистанд тєрсєн Арфа охин 10 настайдаа "Microsoft" компанийн сертификатыг авахаар суралцагсдын шалгалтад тэнцсэн юм. Тэрээр анх таван настайдаа аавтайгаа дэлгvvрт явж байгаад компьютер хараад авч єгєєч хэмээн гуйжээ. Дараа жил нь охин Пакистаны технологийн их сургуульд орж суралцсан байна. Одоо тэрээр Микрософтын сертификаттай хэрэглээний программ боловсруулагч болохоор суралцаж байгаа юм. Харвардын их сургуульд орж суралцан амжилттай тєгсч "Microsoft" компанийн тэргvvлэх ажилтан болохыг тэрээр мєрєєддєг гэжээ. Тэрээр "Microsoft"-ooc сертификатаа гардаж аваад АНУ руу явж Билл Гейтстэй уулзах гэнэ. Гэхдээ Арфа Билл Гейтстэй ярилцаад амжчихсан. Охин, "Яагаад энэ компанид эмэгтэй ажилтан цєєн байдгийг, хvvхдийг яагаад жинхэнэ ажилтнаар авахгvй байгааг Биллээс анх асуухад, тэрээр "Эмэгтэйчvvд энэ технологийг тєдийлэн сонирхдоггvй, харин хvvхэд ажил хийх биш суралцах л ёстой. Мєн манай компанид залуу мэргэжилтнvvдэд зориулсан программ гэж бий. Тиймээс чи ахлах сургуульдаа ороод манай энэ хєтєлбєрт хамрагдаарай" гэж хариулсан аж.

2. Судхас Гопинат «Globals lnc» компанийн захирлын зєвлєлийн гишvvн
1986 онд тєрсєн, 21 настай. 14 настайдаа Судхас єєрийн гэсэн ажлын байртай, хувийн компанийнхаа vндсийг тавьчихсан байжээ. Харин єнєєдєр тэрээр "Globals Inс"-ийн IT компа¬нийн вэб дизайн, вэб шинээр хийх, сургуулийн насныханд зориулсан программ хийх мєн IT зєвлєгєє, тусламж vзvvлэх компанийг удирддаг. 400 гаруй ажилтантай тvvний баг жилд 100 сая ам.долларын орлоготой ажилладаг. Энэтхэг гаралтай Судхас дэлхийд алдартай олон улсын компанид ажиллаж байгаа цор ганц хамгийн залуу удирдагч юм.

3. Виктор М.де Леон III, мэргэжлийн кибертамирчин
1998 онд тєрсєн есєн настай. Виктор хоёр настайгаасаа аавтайгаа компьютерийн мангасуудтай байлдаж эхэлжээ. Дєрвєн настайдаа анх киберспортын тэмцээнд оролцсон аж. Харин тавтайдаа мэргэжлийн кибертамирчдын "Major League Games" тэмцээний шувтаргын шатанд шалгаран vлджээ. Тиймээс vргэлж шинэ тамирчин хайж явдаг менежерvvд тvvнийг шууд л "олзлон" гэрээ байгуулсан гэнэ. Хvv долоон настайдаа дэлхийн хамгийн залуу мэргэжлийн кибертамирчин гэсэн алдар хvртжээ.

Д.Марла Олмстид, зураач
1999 онд тєрсєн, долоон настай. Марла охины аав тvvнийг нэг настай байхад нь ямар нэг зvйлээр хичээллvvлэх хэрэгтэй гэж vзээд цаас, харандаа, будаг бариулжээ., Гайхалтай нь бяцхан охин тун эвлэгхэн зурж эхэлсэн учраас зургийн мэргэжлийн сургуульд оруулсан байна. Бяцхан охин єнєєдєр их сургуулийн оюутны хэмжээнд зургийн сургуульд суралцдаг. Авьяастай охин мэргэжлийн зураач шиг єндєр тєвшинд бvтээл туурвидаг гэнэ. Анх хоёр настайд нь зурсан зургийг нь АНУ-ын уран зураг сонирхогч 250 ам.доллараар худалдаж авсан байна. Харин єнєєдєр тvvний бvтээл маш єндєр vнээр зарагддаг аж.

5. Руфь Лоуренс, багш
1972 онд тєрсєн, 35 настай Английн иргэн Руфь Лоуренс хэзээ ч сургуульд сурч байгаагvй. Эцэг Гарри Лоуренс нь тvvнд зориулан заах арга зvйн хичээл гэрээр заадаг байж. 13 настайдаа тэрээр Оксфордын их сургуулийн хамгийн балчир оюутан болж, хоёр жилийн дотор таван жилийн хичээлийнхээ программыг бvрэн сурчээ. Ийнхvv 15 настайгаасаа эхлээд Харвард, дараа нь Мичиганы их сургуульд багшаар ажиллажээ.

6. Грегори Роберт Смит, хvмvvнлэгийн санг vндэслэгч
1989 онд тєрсєн, 18 настай. Хvмvvнлэгийн "International Youth Advocates" санг vндэслэгч Пенсильванд тєржээ. Тэрээр 10 настайдаа дунд сургуулиа тєгсєн, 14-тэйдєє Ашланд хотын Рандолф Маконы коллежийг онц дvнтэй тєгссєн байна.

7. Нгуен Нгок Труонг Сон, гроссмейстер
1990 онд тєрсєн, 17 настай. Тvvхэн дэх хамгийн залуу гроссмейстер гурван настайдаа шатар тоглож сурчээ. 2004 онд буюу тvvнийг 14 настайд нь Олон улсын шатрын холбооноос гроссмейстер цол хvртээсэн байна.

8. Этан Онг, бємбєрчин
1999 онд тєрсєн, долоон настай. Хоёр настай Этан хvvг бємбєр тоглож байхыг харж, сонссон мэргэжлийн хєгжимчин дуу алдан гайхсан гэдэг. Хvvд хэн ч хєгжим зааж єгєєгvй, єєрийнхєє сонсголоор л хvvхдийн тоглоомон бємбєр дээр тоглож сурчээ. Дєрвєн настай хvvгээ эцэг эх нь худалдааны тєвєєр дагуулж явах vед тэрээр хєгжмийн тасаг руу гvйж бємбєр дээр хэзээний хєгжимчин шиг суугаад тоглож гарчээ. Гэтэл тус тасгаар vйлчлvvлж байсан дуу бичлэгийн компанийн менежер тvvний тоглохыг сонссоод шууд л ажлын санал тавьжээ. 2006 онд Этан Дэлхийн хvvхдийг ивээх сангийн зохион байгуулсан олон улсын томоохон тоглолтод оролцож тоглосон аж.

9. Абигаль Син, тєгєлдєр хуурч
1992 онд тєрсєн, 15 настай. Охин дєрвєн настайдаа анх тєгєлдєр хуурын ард суужээ. Харин єнєєдєр энэхvv сингапур охин олон улсын долоон том тэмцээний ялагч. Гэхдээ Абигаль дээд тоо, гадаад хэлний мэргэжлээр их сургуульд суралцдаг. Зав л гарвал хайртай тєгєлдєр хуурынхаа ард суугаад нvдээ аниад л хєгжмєє тоглох дуртай гэнэ. Охин хэдийгээр суралцаж буй мэргэжлээрээ нэр алдарт хvрэхийг хvсдэг ч одоогоор тvvнийг давах тєгєлдєр хуурч дэлхийд байхгvй аж.

10. Чжо Тимото Йано
1990 онд тєрсєн, 17 настай. Тэрээр гурван настайдаа тєгєлдєр хуур тоглож сурсан, есєн настайдаа Лойлагийн их сургуульд элссэн, 12 настайдаа онц дvнтэй тєгссєн. Тvvний IQ маш єндєр, бvр эрдэмтдийн гайхлыг тєрvvлдэг. Гэхдээ тэрээр хэзээ ч амжилтад бялуурч ухаанаа алдаж байгаагvй. Чжо vргэлж л би амжилтад хvрэх яагаа ч vгvй байна. Хамгийн гол нь єєрт байгаа бvхнээ зєв зvйлд, зєв ашиглаж сурах л хэрэгтэй байна гэжээ.

Эх сурвалж: энд

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...