
Ойрд гадгаа ялгүй хүйтэрч хүн болгон өвөл болж байгааг анхааруулж байна. Өнөө өглөө гарч ирэхэд цас бага зэрэг бутарч байсан. Гадуур хүмүүс өвлийн хувцсаа бэлтгээд явж байгаа харна. Өвөл миний монгол хүн болж төрсний бахархал шүү. Зарим орныхон дан халуунд цас гэдгийг мэдэхгүй зарим дан хүйтэнд нар шарахыг мэдэхгүй байдаг харин би бол 2-ууланг мэднэ энэ бол сайхан. Хуучин арван жилд байхад өвөл цас орохоор ангийхнаасаа түрүүлж гараад баахан цас бэлдэнэ. Гарч ирсэн охидыг цасаар шидээд сайхан ч байж дээ. Энэ намар өвөл хоёрын дунд нимгэн хувцас өмсөхөөр хөлдчих гээд зузаан хувцас өмсөхөөр халууцаад хэцүү гэж хурдан өвөл болоосой хаха
Comments