Би саяхан өөрийн аймагтай очоод ирлээ. Аймагтай явж байхдаа нэг сонин зүйл олж харлаа. 2004 оны улсын их хурлын нэг намын мөрийн хөтөлбөрдөө хэдэн мянган айлын орон сууц барина гэсэн. Энэний үр дүнд манай аймагт 2,3 орон сууцны барилга баригдсан байна. Манай аймгийн хамгийн байршил сайтай газруудын нэг бол захын хойд талын хэсэг газар тэрийг манай аймагт очсон хүмүүс мэдэх байх. Тэнд уг тэр олон айлын орон сууц барина гэж 2 жилийн өмнө хашаагаар хүрээлж барилгийн ажил эхлэх гэж байсан юм. Гэтэл сая аймаг орсон чинь тэнд шатахуун түгээх станц баригдаж байна. 4 жил нь дуусахаар мөрийн хөтөлбөр нь хамаагүй болдог юм байхдаа. Олон арван айл орох орон сууцны барилгын газар нэг хүний мөнгө олох хэрэгсэл баригдаж байна. Энэ эрх мэдэл манай оронд ард түмнээсээ хүчтэй байгааг харуулж байна. Тэгээд айл хүн амьтанд ойрхон үйлчилгээний газрын хажууд ШТС барьж болдог юм уу. Тэсэрч тэлбэрвэл яана. Мэдэхгүй юм даа хууль дүрмийг нь
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...
Comments