Skip to main content

NVIDIA CUDA гэж юу вэ?


График шийдлийн зах зээл дээр NVIDIA -корпорац тоймгүй олон буюу 128 ширхэг урсгал процессортой (шэйдер блок/конвейр) шинэ G80 бүлийн график процессор гаргаж буй онцгой үйл явдалтай холбогдуулан CUDA (Compute Unified Device Architecture, архитектура унифицированных расчётов) хэмээх технологи давхар боловсруулсан тухайгаа мэдэгдэв. Уг шинэ технологийг ATI Stream Computing технологийн NVIDIA өрсөлдөгч гэж хэлж болох юм. Өнөөгийн түвшинд GeForce 8800 видео процессорын тооцоолох хүчин чадавхи нь зөвхөн график ажиллагаа гүйцэтгэх тохиолдолд "томдоод" зогсохгүй, баргийн дундаж төв процессорын хувьд график дэд процессорынхоо "хөлд чирэгдэж" мэдэхээр байгаа аж. Ийм болохоор G80-ийн дээрх олон блок дамжлагыг график бус тооцоо хийхэд ашиглах аргыг NVIDIA сэджээ. Гэхдээ энэ нь сүүлийн үед их яригдах болсон "физик" тооцоололт хийх тухай огт биш юм. Тооцоололтыг параллель зэрэг гүйцэтгэх санаанд тулгуурлагдсан CUDA технологи нь зөвхөн шинэ үеийн GeForce 8800 болон ойрын ирээдүйд гарах ёстой G80-д суурилсан тусгай зориулалттай Quadro бүлийн загваруудад ашиглагдана. G80-ийн шэйдер дамжлага гэгддэг зуу гаруй "процессорын цөм" нь хөвөгч цэгтэй үйлдэл гүйцэтгэхдээ орчин цагийн төв процессороос үлэмж илүү гавшгай байгаа юм. ATI компани үүнтэй ижил төстэй технологийг сервер хүрээнд боловсруулснаа Stream Programming гэж нэрлэж байгаа. NVIDIA корпорац CUDA урсгал тооцоололт дэмжигч C хэлний компилятор, ерөнхий зориулалтай С сан (library) гаргасан нь хөндлөнгийн хөгжүүлэгчдэд тусгай тооцоо хийхэд зориулсан программын модуль үүсгэх боломж олгох аж. NVIDIA CUDA нь эн түрүүнээ статик анализ, криптограф, визуалжуулалт, симуляц зэрэг техник тооцоо хийхэд зориулагдана.

Эх сурвалж: www.origo.mn

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.