Skip to main content

Энэ зуны NBA-гийн онцлох үйл явдалууд

1.Бэйрон Дэвис: Тэрбээр өөрийн дөрвөн жил тоглосон "Голден Стейт" багаа орхиж Холливудыг зорьсон. Холбон тоглогчийн гачигдалд ороод олон жилийн нүүр үзэж буй "Клипперс" түүнд татгалзах аргагүй цалин амласан билээ. Түүнд таван жилд 65 сая ногоон амласан юм. Үүнийг Б.Дэвис уриалгахан хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан.

2.Элтон Брэнд: Гэмтлийн улмаас өнгөрсөн улирлыг үндсэндээ өнжсөн Э.Брэндийн шийдвэр олныг гайшруулав. Б.Дэвис "Клипперс"-т очсоноор тэдний хослол "Өрнөд" конференцийн өрсөлдөөнийг улам ширүүн болгох естой байв. Гэвч "Клипперс"-ийн лидер од тоглогч цөөтэй "Филадельфи"-г зорилоо. Түүний шийдвэр хэр оновчтой байхыг ирэх улирал харуулах биз ээ.

З.Ричард Жефферсон: Р.Жефферсоныг "Милуоки"-д өгч И.Жяньльян, Боби Симпсон нарыг "Нью-Жерси"-гийнхэн авсан. Энэ солилцооны гол шалтгаан нь лидер тоглогчдын байрлалын өрсөлдөөнтэй холбоотой болов уу. Р.Жефферсоныг явуулснаар "Нетс"-ийн бүрэлдэхүүн залуужсан. Харин "Милуоки"-д Жефферсон шиг л тоглогч үгүйлэгдэж байв.

4.Рон Артест: Сахилга батын тал тааруухан Артестыг авахыг хүссэн баг төдийлөн байгаагүй. Түүнийг "Сакраменто" л аз туршин хоёр улирал тоглуулсан билээ. Тэрбээр "Кингз"-д амжилт ялалтыг олон авчраагүй ч өөрийн хүмүүжлийг бага зэрэг засаж хэрэг түвэгт орох нь багассан юм. Үүний үр дүнд түүнийг цөөнгүй баг сонирхох болсон. Улмаар хамгаалалтдаа мэргэшсэн Артестийг "Хьюстон" өөрийн болгож дөнгөв. Ингэснээр Шейн Беттьер, Рон Артест гэсэн хамгаалалтын мэргэжилтнүүд нэг багт тоглохоор боллоо.

5.Жеймс Пози: Орчин үеийн "Их гурвал"-ыг аварга болоход хамгийн ихээр тус хүргэсэн тоглогч бол Жеймс Пози. Тэрбээр Р.Артестийн адил хамгаалалтад мэргэшсэн нэгэн. Гэвч аваргууд түүнийг багтаа үлдээгээгүй нь сонирхол татаж буй. Өнгөрсөн улирлын нээлт "Нью-Орлеан"-чууд түүнтэй урьтаж гэрээ байгуулснаар ихээхэн зүйл хожих нь дамжиггүй. Түүний туршлага "Хорнетс"-ийн амжилтыг өөд нь татах биз ээ.

6.Луол Денг: "Чикаго"-гоос хамгийн эрэлт хэрэгцээтэй тоглогч нь Луол Денг байв. Түүний араас чамгүй олон баг хөөцөлдөж байсан ч тэрбээр багаа орхихыг хүссэнгүй. Түүнд "Буллз" зургаан жилд 71 сая долларын гэрээг санал болгосноор багтаа үлдээж дөнгөв. Мөн "Чикаго" драфтын №1 ээр холбон тоглогч Деррик Роүзийг авсан нь энэ зуны онцлох үйл явдлын нэг билээ.

7.Эмека Окафор: Л.Денгийн нэгэн адил "Бобкетс"-ийн удирдлагууд Э.Окафорыг багаасаа явуулахыг хүссэнгүй. Түүний төлөө "Шарлотт"-ын удирдлагууд зургаан жилд 72 сая ногоон өгөхөөр болсон. Хэдийгээр лидер тоглогчдынхоо нэгийг үлдээсэн хэдий ч "Шарлотг" дахин шинэ тоглогч авсангүй.

8.Гилберт Аренас: Багийнхаа удирдлагуудтай удтал хэлэлцсэний эцэст "Агент-О" баг таа үлдсэн. Тэрбээр цалингаа нэмүүлэхээр нэлээд хөөцөлдөж, олон цуурхлыг дэгдээн багаасаа 120 сая долларын гэрээ хийхийг завдсан ч бүтэлгүйтэв. Түүнд нийслэлийн баг 111 сая ногооныг таван жилд төлөхөөр болсон. Мөн түүний багийн анд Энтуан Жэмисон гэрээгээ таван жилээр сунгасан.

9.Кори Маггетти: Элтон Брэнд "Клипперс"-ийг орхисон тул К.Маггетти Б.Дэвисийн гол туслагчийн нэг байх байв. Гэвч тэрбээр найман жил хүчин зүтгэсэн багаа орхиж Толден-Стейт"-ийг зорьсон юм. Түүнд "дайчид" таван жилд 50 сая долларын цалин өгөхөөр шийдвэрлэв.

10.Жош Смит: NВА-гийн улирал дууссаны дараахнаас л "Филадельфи"-чууд блокшотын мастерыг урвуулахаар зүтгэсэн. Тэд Бренд, Ж.Смит гэсэн хоёр хүчний довтлогчтой болохыг хүссэн ч санаснаар нь болсонгүй. Ж.Смитэд мөн "Мемфис" 58 сая долларын гэрээг санал болгосон ч багтайгаа үлдэхийг илүүд үзлээ.

Эх сурвалж: http://www.factnews.mn/news/view/index/id/2086

Comments

Popular posts from this blog

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...