Skip to main content

Хөдлөвөл хөлс

Манай монголчууд хөдлөвөл хөлс зогсвол зоос гэж ярьдаг. Энэ ч сүүлийн үед нилээд үнэн болоод байгаа. Энэ бас арай ч хэтэрхий хэрэгжсэн юм болов уу гэж бодлоо. Өчигдөр нэг хүнтэй уулзах гэж уулзах гэж дээ эргэлтээр цэргийн анги нэгтгэл дээр очлоо. Очихдоо бас их азгүй яг хоолон дээр нь таарчихаж. Хооллож байхад уулзалт хийдаггүй журамтай байна. Энэ ч яахав цэргийхний дүрэм. Тэгээд тэнд 2 цаг хэртэй зогсож хүлээлээ. Тэгээд дуудуулаад уулзлаа л даа. Бас нэг ахтайгаа хамт уулзах гэж байсан юм. Тэгээд уулзах гээд орлоо. Тэгэхээр нэг цаас өгдөг юм бичгийн цаасны 10 хуваасны нэгтэй тэнцэх цаасан дээр уулзах цаг болон уулзахаар ирсэн хүмүүс болон уулзах гэж цэргийг тэмдэглэж авдаг юм байна. Энэ ч их ёс дүрэмтэй сайхан санагдсан. Харин эцэс ирсэн хүнийхээ тоогоор 100 төгрөг хураадаг юм байна. Энэ л ёстой таалагдсангүй. Цэрэгт байгаа андыгаа эргэхдээ мөнгө төлнө нэг л биш санагдсан.
Холоос хүүтэйгээ уулзах гэж ирсэн хүмүүс 100 төгрөггүй бол уулзаж чадахгүй буцах юм байна лээ. За ийм юм ч хаана байхав. Гэхдээ цэрэг хүнтэй уулзах очих бол 100 төгрөгтэй очих хэрэгтэй юм байна лээ шүү.

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...