
Манайхан бид эвтэй байхдаа хүчтэй гэж ирээд ярьдаг шүү дээ. Энэ ч оргүй үг биш манай улсын нутаг дэвсгэр дээр байсан олон омог аймгууд эвлэлдэн нэгдэж байж их хүчирхэг улсыг байгуулж чадсан тухай түүхэнд гарсан байдаг. Сүүлийн үед манай оронд энэ эвтэй байх гэсэн үг их хэрэглэгдэж байна. Дамаа бүр сүүлийн намууд эвлэлдэн нийлэх гэдэг үгийг их хэрэглэдэг болж. Энэ сонгуулийн өмнөх сонгуулиар ардчилсан холбоо эвсэл гэж их хүчтэй гарч ирснээ сонгуулийн дараа бутран унасан. Мөн хичнээн ч эвслийн газар байгуулав бүү мэд. Эвслийн нэрэн доор хоорондоо хагаралдан юу ч хийж чадахгүй байж байгаад сүүлд нь задраад л унах юм. Тэгэхдээ эд нар ер эвслийн засгийн газрыг байгуулахдаа ард түмний тусын тулд нээх их байгуулая гэж бодохгүй байх шиг байна. Тэд эвсэхдээ өөрсдийн санал хүсэл өөрсдийн намын зорилгодоо нийцсэн зөвшилцөлд хүрж байж л эвсдэг шүү дээ. Тэгээд тэр тохирилцоо бүтэхгүй бол эвсэл задран унана. Миний бодолоор монголд ийм л үйл явдлууд их байна. Онцлого нь задарсаны дараа хэн ч буруугүй. Тэр болоогүй учраас энэ ингэлээ гэж бүгд нэг нэг рүүгээ буруугаа хийнэ. Хэн нь хариуцлага хүлээх чадваргүй намууд монголд маш олшорч байна. Энэ сонгуулиар хувьсгалд нам яаж ийгээд нэг юм гараад ирсэн. Яаж гарсаныг нь би лав мэдэхгүй. Харин тэд бас эвсэх тохирох гээд явж байна. Харин үүний оронд ялсан л юм чинь өөрсдөө засгийн газраа байгуулаад хурдхан ажилдаа ормоор юм. Тэгвэл хувьсгалт нам юу хийж чадахыг харж байя. Үнэхээр юм хийж чадаж байвал ахиад сонгогдоно шүү дээ. Бас алдвал буруугаа өөрсдөө хүлээж чадна биз. Миний бодлоор хувьсгалт нам засгийн өөрсдөө байгуулж үзмээр юм.
Comments