Skip to main content

Арай бага байна даа монголын үрс минь

Уржигдар бага насны хүүхдүүд эрүүлжүүлэхээр орлоо гээд тв-р гараад байсан. Тэгэсэн тэд чинь. 10-13 насны хүүхдүүд байсан юм байна ш дээ. Тэдний өгсөн гэх нэг ярилцага байна. Ярьсан зүйлээс нь харахад нээх архи уугаад байх шалтаг алга байна. Тэр архи зарсан хүн өөрөө хүүхэдгүй юм байх даа арай ч дээ. За энгээд тэдний өгсөн ярилцлага http://news.gogo.mn/r/40870 дээр байсыг тавилаа.

Бага насныхан согтуурчээ


-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулъя-

10-13 насны дөрвөн хүү даараад архи уусан гэнэ. Гайхаад ч баршгүй ийм нэгэн явдал нийслэлд уржигдар болов. Тэдний нэг 1300 төгрөгтэй явжээ. Архины мөнгө олохын тулд хоёр нь гуйлаг гуйж, нэг нь "ТҮ мэдээ" сонин заржээ. Ингээд 3500 төгрөгөөр Яармагийн эцэст байрлах "Мөрөн" дэлгүүрээс 21.00 цагийн орчим "Бурхан халдун" нэртэй архи худалдан авч, илүү гарсан мөнгөөрөө тамхи авчээ.

Хөвгүүдийн нэг тамхи татаж байгаад Б-гийнхээ гар дээр цогоо унаган улмаар маргалдан хоорондоо гар зөрүүлжээ. Хүүхдүүд зодолдох үед гудамжинд явж байсан нэгэн залуу "Яагаад зодолдоод байгаа хүүхдүүд вэ" хэмээн "хэрэгт" оролцоход хөвгүүдээс архи үнэртэж байсан тул эргүүлийн цагдаа нарт мэдэгдэж тэднийг саатуулсан аж.

Хөвгүүдийн нэг архиндаа хэт согтсон, бусад нь халамцуу байсан байна.

Дээрх хүүхдүүдийн нэг нь сургуульд явдаг бусад нь гадуур тэнэдэг аж. "Тэдэнд эцэг, эх бий. Гэхдээ ар гэрийнхэн нь төдийлөн хайхрахгүй юм. Энэ хүүхдүүд манайд бүртгэлтэй" хэмээн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, ахлах дэслэгч Ц.Жаргалмаа хэлсэн юм.

Саатуулагдсан хүүхдүүд ТБД андууд, Циркийн орчмоор явдаг гэнэ. Тэгж байхдаа траншейны хүүхдүүдтэй нийлж анх архи уусан аж. Үүнээс хойш хоёр удаа архи уусан байна. Тэдний нэг 3 гэх хүүгээс зарим нэг зүйл асуулаа.

-Мөнгө хаанаас олсон юм?
-Надад байсан.

-Архи уух санаачилгийг хэн гаргасан бэ?
-Б гаргасан.

-Юунаас болж архи уухыг хүсээ вэ?
-Орой болоод, даараад архи уусан.

-Гэртээ харихгүй яасан юм бэ?
-Харимааргүй санагдаад.

-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?
-Ам бүл зургаа. Би хамгийн бага нь.

-Гадуур тэнэхгүй байж болохгүй байна уу?
-Гэртээ харихаар тэнэмээр санагдаад байдаг юм.

-Ээж, аав чинь чамд хатуурхаад байдаг юм уу?

Хүү дуугарсангүй. Үдшийн бүрий болчихоод байхад аравхан настай жаахан хүүхдүүдэд архи зараад зогсдог дэлгүүрийн худалдагч гэж байх уу. Архи уучихаад хүүхдүүд ямар нэгэн байдлаар гэмт халдлагад өртсөн бол, амиа алдсан бол яах вэ. Хэдэн халтар төгрөг олж л байвал бусдын хэрэг хамаагүй гэсэн ухвар мөчид хүмүүс өнөөдөр олширсоор байна. Бяцхан хүүхдүүдэд эцэг, эхчүүд, төр засаг анхаарал хандуулахгүй бол болохоо байх нь. Архидан согтуурахтай тэмцэх тухай "түүхий" хуулиа нэг эргэж харах болжээ. Бага насны хүүхдэд архи зарахыг энэ хуулиар хориглосон. Гэвч хүүхдэд архи зарсан худалдагчийг 25 мянган төгрөгөөр торгоод өнгөрч болно гэж үү.

Comments

Popular posts from this blog

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...