
Өнөөдөр гадаа их бүрхэг бараг орж магадгүй юм шиг байна. Тэгээд ч тэр үү сэтгэлээ сэргээмээр санаагдаад нэг гоё зүйл санаанд орж ирлээ.
Миний ээжийн найз ярсан юм танил гэсэн байхаа.
Тэр хүн хотод ирээд нээх удаагүй байж л дээ. Тэгээд нэг микро-нд суугаад явж л дээ. Суулгаж өгсөн хүн нь буух буудлыг өөрт нь сайн хэлээд кондуктороос асууж байгаад буугаарай гэж л дээ. Тэгээд мань хүн суугаад явж байтал дараагийн буудал дээр ирээд кондуктор буух хүн байна уу гээд л асууж гэнэ. Тэгтэл хүмүүс юу ч хариулахгүй байна гэнэ тэгэхээр мань хүний санаа нь зовоод буухгүй л гэж гэнэ. Ахиад явж байгаад дараагийн буудал ирээд кондуктор ахиад д буух хүн байна уу гэжээ. Тэгсэн бас л нөгөө сууж явсан хүмүүс бас дуугардагүй гэнэ. Тэгэхээр нь мань хүн ахиад буухгүй гэжээ. Энэ мэтчилэн 6, 7 явж ирээд буугаад ярж байна. Энэ хотынхон хүн юм асууж байхад ерөөсөө хариулахгүй юм хэмээн ярьж байсан гэсэн шүү. Монгол хүн ийм л байдаг даа. Харин бид хүн юм асуухад тэр болгон хариулаад байдаг билүү.
Comments