Skip to main content

Төрийн эрхэм түшээдийн нэг өдрүүд


Ойр манай оронд сайхан сайхан зүйл их болж. Байна Олимпоос анхны алтан медалуудаа авлаа. Бас Монгол хүн бүхний минь үзэх дуртай сумо бөх монголд зохион байгуулагдлаа. Бас нээрэн саяхан нэг мэдээ үзэж байтал Монгол улс төмсөө тодооддоо 100% хангаж тариа будааны бараг 50%-г хангана гэж хүмүүс ярьж байсан. Бас эдгээр сайн зүйлийн хажуугаар саар зүйлч их гарч байна. Түлшний үнэ хөдөө орон нутагт 2000 даваад явчихлаа бас хотын тээврийн автобусны үнэ ч 400 болчихлоо. Энэ мэт үнийн нэмэгдэлтээс болж амьдрахад хүнд байна гэсэн хүмүүс гадуур зөндөө их байна. Энэ мэт олон үйл явдлууд болж байхад манай төрийн түшээд эдгээрийн муу дээр нэр нь гарахгүй зайлуул хөөрхий хэдэн яамдын сайд нарын нэр л гарах мөртлөө харин сайн зүйл дээр манай хэтэн төрийн түшээдийн нэр л гарах юм. Заавал алтан медаль аваарай гэж ерөнхийлөгч зарлиг буулгасан ч гэх шиг ямарч утгаггүй. Эрхэм ерөнхийлөгч л буулгаад монгол монгол алтан медаль авлаа ч гэх шиг. Тэгвэл ерөнхийлөгч эртхэн зарлига буулгахгүй. Сая хэдэн өдрүүдэд Баяр болон Энх-баярын нэг өдөр гэдэг нэвтрүүлэгүүд тв-гээр гараад байх шиг санагдлаа. Нэг суваг тавихаар ерөнхийлөгч нэг айлд, ахиад нэг суваг солиход ерөнхий сайд нэг тамирчинтай тэврэлдээд зургаа авхуулж байх жишээний. Тэгээд ерөнхийлөгч байр өгч байна гэх шиг тэр одоо хэний юмыг хэнд өгөөд байгаа юм. Ард түмний татвараар бүрдсэн төрийн сангаас л өгч байгаа шүү дээ. Сүүлдээ хэн нь медаль авсан хэн хэний юмыг хэнд өгөөд байгааг ойлгохоо байлаа. Энэ эрхэм түшээдийн нэг өдөр хэзээ нэг гарахаа болих юм бол доо.

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.