
Өнөөдөр 9-р сарын 1 ны өдөр энэ бол сургуульд сурдаг хүүхэд болгоны хүсэн хүлээдэг өдөр байдаг. Дамаа анх 1-р ангид орж байгаа дүү нар бол бүүр ч их хүлээдэг өдөр гэж би бодож байна. Энэ өдөр багш руугаа цэцэг бариад гүйж байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр хөөрхөн байдаг. Би ч гэсэн сургуульд байдаг байхдаа 9-р сарыг 1-г их хүлээдэг байлаа. Тэгсэн нэг мэдсэн 10-н жилээ төгсөөд 1 жил гаруй болчихож. Арван жилд байхад сайхан ч байж дээ. Өнөөдөр манай сургуулийн арван жилийн ой болж байгаа. Манай сургууль манай аймагт анх япон хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургууль аймаг дээр байгуулагдаж байсан. Тэр үед манай ангийхан тэр сургуульд орох гэж 2-р ангийн жоохон хүүхдүүд шалгалт өгөөд хоорондоо өрсөлдөж байсансан. Тэр үед үнэхээр гоё байсан. Өө нэг мэдсэн бүр 9-н сарын нэгнээс хазайгаад явчихаж энэ өдөр бол хүүхдүүдийн хүсэж мөрөөддөг Монголын нэгэн сайхан өдөр билээ. Тиймээ сайхан өдөр
Comments