Skip to main content

Монгол башё

Энэ жилийн 8-р сар бол Монголын хувьд бол жинхэнэ спортоор амьсгалсан сар байлаа. Зуны 29-р Олимпид манай орон маш амжилттай оролцож медаль бүрээс хоёр хоёр ширхэгийг авсан билээ.(Германы нэрийн өмнөөс орсон Мөнхбаяр хүрэл, Оросын багт орсон харвааны тамирчин хүрэл) Энэ үйл явдал дуусаагүй байдал арлын япон орноос манай сумочдоор ахлуулсан сумочид ирж Монголд Монгол башё болж байгаа билээ. Энэ башёд ирсэн сумочид их сайхан барилдаж байна. Энэ удаагийн тойргийн барилдаанд ирсэн манай орны бөхчүүд нутгийнхаа дэвжээн их сайхан барилдаж байна. Мөн япон бөхчүүд ч гэсэн их сайхан барилдаж байна. Манай орны хөгжөөн дэмжигчил гадаад монгол гэлтгүй бүгдийг нь сайхан дэмжиж байна дээ. Бас барилдааны эхэнд болсон үзүүлэх барилдаан дээр манай бөхчүүд болох Хүчит-Баатар, Мөнх-Оргил, Цэвэг-Ням нар хүүхдүүдтэй барилдсан нь их гоё харагдаж байна. Тийм том биетэй аварга үлэмж биетэй байж хичнээн эелдэг гэдэг нь харагдсан. За ингээд өчигдөр болсон тойргын барилаан дээр Монгол бөхчүүд үзэгчдийнхээ урамыг хугалсангүй. Шөвгийн 4-т Даваа-Жаргал, Дашням, Ананд, Хүчит-Баатар нэр шалгарсан үлдсэнээс Хүчит-Баатар болон Даваа-Жаргал нар үзүүр түрүүнд үлдсэнээс мэргэжлийн сумогийн 69 аварга Даваа-Жаргал түрүүлж үзэгч түмнээ баярлуулсан.
Өө нээрэн бас сумо ер нь тойргоор барилдвал их гоё юм байна лээ. Хурдан түргэн. За ингээд бөхчүүддээ өнөөдрийн барилаанд нь амжилт хүсье.

Comments

Popular posts from this blog

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...