
Намар болохоор хичээл сургууль ажил эхэлнэ зарим нэг хүүхэд болон хүмүүс дургүй байдаг гэж бодож байна. Харин миний хувьд намар гоё санагддаг. Би ер дандаа намарын эхэн сар болон зуныг дандаа л хөдөө эмээгийндээ өнгөрөөдөг. Харин эн жил явж чадсангүй. Намар юугаараа гоё бэ гэвэл. Би өглөө эмээгээрээ дуудуулж байж Арайхииж нэг босчихоод дөнгөж иссэн айрагныхаа хучлагийг нь аваад ах болон дүүтэйгээ тэр айрагнаас ууж аваад Гурвуулаа морьдоо эмээллэж аваад гараад шиджихнэ дээ. Тэгээд адуу хэрвээ урагшаа явсан бол Давхар толгой дээрээ гарна. Хариан хойшоо явсан бол шууд л батгана овоон дээрээ гарна. Тэндээс манай ах ч ойр хавьд байгаа адуу малыг дурандана. Харин би дурангаар сайн харж чаддагүй юм. Харин дүү бол бас ч муугүй дурандана. Тэндээс малынхаа барааг харчихаад гурван тийшээ салаад давхина.

Бас тэгээд чадахгүй байж хангал дээр нэг нэгээрээ эмээл хазааргүй мордоод л сайхан. Ингэж байж нэг унаагаа эвлэнэ. Энэ бол үнэхээр сайхан. Тэгээд өдөржин гүү татсаар байгаар үнэхээр сайхан. Намрын айраг ч нээрэн үнэхээр сайхан даа.
Comments