Skip to main content

Хүмүүс хэзээнээс нүдний шил зүүж ирсэн юм бол....

Түүхийн туршид хүн төрөлхтөнд хараа муудах явдал тохиолдож байсан нь эргэлзээгүй. 13-р зуунд нүдний шил бий болохоос өмнө төрөлхийн болон олдмол хараа муутай хүмүүс амьдралаа тэр хэвээр нь өнгөрүүлж, ажил хийдэггүй, бүр гэрээсээ ч гардаггүй байжээ.

Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ. Эртний хүмүүс оптикийн талаар мэдлэгтэй, шилний тодорхой хэлбэртэй хэсэг нь юмыг тодруулж өгдгийг мэддэг байсныг тогтоосон байна. Бүр МЭӨ 1000 оны үед томруулагч болгон ашигладаг байсан шилний загварыг Гиритийн малталтаар олжээ. Уг томруулагч шил болон хөгжтөлөө маш их удсан юм.

Нүдний шилийг анх хэн хэрэглэсэн нь тодорхойгүй. Мөн хүн төрөлхтний түүхэнд хэн гэдэг хүн энэ гялалзсан нээлтийг хийсэн нь тодорхойгүй байна. Түүнийг 1250-1280-аад оны үед Венецид амьдарч байсан гэж таамаглаж байгаагийн гол шалтгаан нь Дундад зууны үед 13-р зуунд Венец нь шилэн бүтээгдэхүүнээрээ алдартай байсан юм.

Анхны нүдний шилнүүд гүдгэр хэлбэртэй байсан бөгөөд ойрын хараа муутай хүмүүст тохирч байв. Түүний дараа холын хараа муутай хүмүүст зориулсан хотгор линз бүхий шил 100-аад жилийн хойно бий болжээ. Нүдний шил хөгжсөн түүх маш удаан байгаа биз?

Холын харааны шил ойрын харааны шилний дараа 15-р зуунд бий болсон нь тухайн цаг үед нүдний шилийг зөвхөн ном уншихад ашигладаг, холын зүйлийг харахгүй байгааг чухалчилж авч үздэггүй, мөн хотгор линз үнэтэй байсантай холбоотой юм.

Нүдний шилийг зохиогоод 350 жил болсны дараа л нүүрэндээ унахгүйгээр тогтоон барьж чаддаг болгожээ. 1730 онд Эдвард Скарлетт Лондон хотод нүдний шилний байнгын тогтоогчийг зохион бүтээжээ. Уг тогтоогчийг толгойны хэмжээнээс хамаарч хийдэг тул хамар дээр бага дарж, унахааргүй тогтох болжээ.

Ийнхүү удаан хөгжиж буйн хажуугаар нүдний шилний хэрэгцээ өссөн бөгөөд амьдралтай улам холбоотой болов. Хэвлэх төхөөрөмж зохион бүтээсний дараа ном, сонины тоо өссөн тул нүдний шил тансаг хэрэглээ байхаа больж чухал шаардлагатай зүйл болж хувирчээ.

Нүдний шилний анхны дэлгүүр 1783 онд Филаделфид нээгдсэн байна. Францис Мак Аллистер дэлгүүртээ сагсан дотор шилээ хийдэг байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь нэг нэгээр зүүж үзээд өөртөө тохирсныг авдаг байв.

Анхны нарны шилийг 1430 онд хятадууд зохион бүтээсэн гэдгийг та мэдэх үү? Галын утаагаар харлуулсан уг нүдний шил нь харааг засах зорилготой биш байв. Мөн нарнаас хамгаалах ч гэсэнгүй. Хятадад шүүгч зэрэг хүмүүсээс эхлээд хаа сайгүй нүдээ бусдад харуулахгүй, санаа бодол нь нүдээр дамжин илрэх вий гэсэндээ энэ бараан өнгөтэй шилийг зүүдэг байв. Хожим нь Италиас нүдний шил Хятад руу оруулж ирсний ихэнх нь бараан өнгөтэй байжээ

Мэдээлэлийг http://andromeda.blog.banjig.net/post.php?post_id=35058 -с авсан

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.