
Америкийн судлаачид хулганы виртуаль тархийг суперкомпьютерт загварчлан оруулж чадлаа. Эрдэмтэд BlueGene L гэсэн суперкомпьютер дээр хулганы “хагас” тархитай тэнцэхүйц “бүтэц загвартай загвар”-ыг хийлээ. Судлаачид энэхүү загварыг бодит хулганы тархитай ижил үйлдэл, ухаан үзүүлж чадах шинж тэмдгийг олж илрүүлсэн юм. Одоо багийнхан тус загварыг илүү хурдан болгох, яг бодит хулганы тархитай ижил үйлдэл үзүүлж чадах загварыг бий болгохоор ажиллаж байна.
Загварыг бүтээхэд тархины эд эсийг дуурайлган хийхэд үнэхээр том асуудал байгаа юм. James Frye, Rajagopal Ananthanarayanan, болон Dharmendra S. Modha судлаачид “бодит агшинд ажиллах чадвартай хулганы загвар” дээр ажиллаж байгаа юм.
Хулганы “хагас” тархи найман сая мэдрэлийн эстэй бөгөөд эс бүр нь 8000 синапс (synapse-энэ нь эс дамжих, хүлээн авах хэсэг), холбогч болон эсийн судлуудтай байдаг ажээ. Модел загвар бүхий систем нь “тооцоололт, холбоо харилцаа, санах ойн багтаамж бүхий асар хүчтэй систем” болж чадсан юм.

IBM Almaden судалгааны лаборатори болон Nevada-ийн их сургууль бүхий баг 4096 процессор, процессор бүр нь 256ММ санах ой бүхий BlueGene L гэдэг суперкомпьютер дээр тус загварыг хийж чадлаа. Тус машиныг ашигласнаар судлаачид 8000 мэдрэлийн эс (эс бүр нь 6300 синапстай) бүхий хулганы виртуаль “хагас” тархийг бүтээсэн юм. Асар цогц бүхий энэхүү загвар нь үйлдлийг арван секундад гүйцэтгэх чадвартай бөгөөд энэ нь бодит хулганы 1 секундэд хийх үйлдэлтэй тэнцэж байгаа юм (Хоёр дахь зурагт тус загварыг үзүүлэв).
Цаашид энэхүү биширмээр бүтэцтэй загварыг ашигласнаар илүү хэцүү үйлдлүүдийг хялбар гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Багийнхан цаашид тус загварын хурд анхаарлаа хандуулах бөгөөд бодит хулганы тархи бүхий илүү жинхэнэ биологийн бүтэцтэй болгохоор ажиллах юм байна.
Мэдээлэлийг (http://www.onair2.tv/www/index.php?action=blog.home&blog_id=71&adodb_next_page=5)-с авсан
Comments