Энэ манай орны улсын баяр наадам үнэхээр болж өнгөрлөө гэж бодож байна. Би улсын баяр наадмыг зөвхөн морьтон монголчууд нааддаг дэлхийн ганц наадам гэж боддог. Энэ жилийн наадмын бөх болон морь их сайхан болж өнгөрлөө. Миний хувьд бөх дээр аварга Сумъяа-базар түрүүлэх байх гэж дэмжиж байсан ч түрүүлсэнгүй. Тийм боловч манай аймгийн бөх болох Ганхуяг түрүүлсэн их баяртай байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ наадмын бөх ямарч будилаангүй сайхан боллоо гэж миний бодлоор ч гэсэн тийм болсон. Мөн энэ жилийн хурдан морьны уралдаан бас их сайхан болсон. Энэ дундаа азрагны уралдаан эх гоё болсон Наранхүүгийн шарга азарга үнэрхээр биширмээр азарга энэ жилийн наадмаар түүний магнайл тоос хүргэх адгуус үнэндээ байсангүй.
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...
Comments