Skip to main content

SEO гэж юу вэ?

ImageSEO гэдэг нь хайлтын системээс орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сайтын дотоод ба гадаад хүчин зүйлсүүдийг сайжруулах үйл явцыг хэлдэг. Хайлтын системүүд нь өөрийн гэсэн алгоритмээр ажилладаг бөгөөд түүнд нь тохируулан вэб сайтаа сайжруулах нь тун чухал үйл явц бөгөөд ингэхийн тулд маш олон нарийн элементүүдийг мэддэг байх шаардлагатай болдог.

Миний компани, байгууллагын вэбсайтад яагаад SEO хэрэгтэй вэ?

Вэбсайтын ихэнх урсгалууд нь хэд хэдэн үндсэн хайлтын систем болох Yahoo!, MSN, Google & AskJeeves зэргээс орж ирдэг. Хэрэв таны сайт энэхүү хайлтын системүүдийн үр дүнд гарч ирэхгүй бол таны сайтанд байгаа мэдээллийг олж авахыг хүссэн хэрэглэгч тань өөрийн зорилгоо биелүүлж чадахгүйгээр барахгүй та өөрийнхөө сайтанд хэрэглэгчдийг татах хамгийн том сувгаа хаалттай барьж байгаатай ялгаагүй юм. Таны сайт мэдээлэл хүргэдэг, үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн танилцуулдаг гэх мэтийн ямар ч зориулалттай байсан хайлтын системд нөхөрсөг байдлаар та вэбээ хийх нь тун чухал бөгөөд ингэснээр Интернэт ашиглаж буй ямар ч хүн таны сайтыг ороод үзчих боломж нээгдэж байна гэсэн үг юм.


Хайлтын системийн хайх үг оруулах талбарт бичсэн үгний хайлтын хариуд таны вэб эхний хэдэн хуудсуудын нэгэнд нь гарч ирж байвал тун сайн. Олон судлаачид хайлтын системээс орж ирэх хэрэглэгчдийн урсгал нь аливаа байгууллагын амжилтыг улам ихээр дээшлүүлж байдгийг тогтоосон байдаг. Хөрөнгө мөнгө, цаг заваа SEO-д зориулах нь таньд эргээд тун их ашгийг өгөх болно.

Хайлтын сайтууд яагаад миний сайтыг SEO гийн тусламжгүйгээр олж чадахгүй гэж?


Хайлтын системүүд нь байнга л өөрсдийн технологийг хөгжүүлж байгаа вэбүүдийг улам сайн шинжилж ингэснээр хэрэглэгчдийн хүссэн хайлтыг богино хугацаанд үр дүнтэй хариуг барьж байдаг. Гэвч хайлтын системүүдийн ажиллагаанд тодорхой хязгаар байсаар ч ирсэн ба цаашид ч байх болно. Хэрэв та зөв алхам хийж чадвал таныг маш олон хүнтэй холбож өгч чадах хэдий ч буруу зүйл хийвэл хайлтын системээс сайтыг тань хасаж эсвэл хайлтын хамгийн сүүлийн байранд оруулах нь ч бий..
Хайлтын системүүд хэрхэн ажилладаг вэ


Хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллээ олох гээд түлхүүр үгээ оруулах үед хайлтын систем ажиллаж эхлэн хэрэглэгчийн хайж буй мэдээллийг гаргаж үзүүлэхийн тулд дараахь байдлаар ажилладаг:


1. Вэбийг шинжих
Бот ба спайдер гэсэн хайлтын системийн автоматжуулсан програмууд ажиллаж дэлхий дээр буй 20 орчим тэрбум вэбүүдийг шинжлих ажлыг гүйцэтгэж байдаг. Хайлтын системүүд одоогоор 8 аас 10 тэрбумыг нь л шинжилж амжсан байна.
2. Мэдээллүүдийг индексжүүлэх
Нэгэнт таны хуудсуудыг шинжилчихсэн бол мэдээллүүдийг тань хайлтын системийн нүсэр том санд хадгалдаг буюу индексжүүлдэг. Ингэж индексчилсэнээр олон тэрбумаар хийгдэж байдаг хайлтын үр дүнг хэдхэн секундын дотор гаргаж ирэх боломжтой болдог байна.
3. Хайлтыг гүйцэтгэх нь
Хайлтын системд хэдэн зуун саяараа шинэ шинэ сайтуудын тухай мэдээлэл ирж байдаг. Хэрэглэгч хайх үгээ оруулсан тохиолдолд хайлтын систем нь өөрт буй индексжүүлсэн мэдээллүүдээсээ тохирохыг нь хэрглэгчид харуулна. Хэрэлэгчийн оруулж буй үгээс шалтгаалан хайлтын үр дүн өөр өөрөөр гарах тохиолдол байдаг. Жишээ нь car and driver magazine хэмээх үгээр Google дээр хайхад 8.25 сая үр дүнг гаргаж харуулж байхад "car and driver magazine" давхар хашилтанд бичсэн үгээр ердөө 166 мянган үр дүн олдож байна. Хайлтын системд эхний хайлтын тохиолдолд "Findall" хэмээх маягаар ажиллаг бөгөөд ингэснээр Google-д байсан нийт мэдээллүүд дундаас "car" "driver" ба "magazine" хэмээх үг бүр орсоныг нь хэрэглэгчид харуулсан. Харин хоёр дахь тохиолдолд бол зөвхөн "car and driver magazine" хэмээх үгтэй мэдээллийг л хэрэглэгчид үзүүлэв. Энэ мэтчилэнгээр төрөл бүрээр хайлтыг хийх боломж байдгийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Жишээ нь PDF өргөтгөлтэй файл хайхаар бол: iltgel filetype:pdf гэж бичихэд iltgel нэртэй бүх pdf файлын хаягуудыг таньд үзүүлнэ.
4. Хайлтын үр дүнг эрэмблэх нь
Хайлт хийгдээд үр дүнг хэрэглэгчид харуулах үед хайлтын системийн математик загвараар хийсэн алгоритмын дагуу аль үр дүн нь хэрэглэгчийн оруулсан өгөгдөлтэй тохирч байгаагаас нь шалтгаалан эрэмблэн харуулдаг. Ингэж эрэмблэх нь хэрэглэгчийг хамгийн бага хугацаанд хэрэгтэй мэдээллээр хангаж байх хамгийн чухал үзүүлэлт болж өгдөг.


Хайлтын системүүд болох Google, Yahoo!, AskJeeves ба MSN нар одоогоор секунд тутамд маш олон хайлтуудыг хийж хэрэглэгчдийг хэрэгтэй мэдээллээр нь хангахад чухал үүрэгтэй ажиллаж байна.

Мэдээлэлийг (http://dalai.blog.gogo.mn/entry/ff80808118f294900118f34cfe950023/)-с авсан

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...