Skip to main content

Модем гэж юу вэ?

Модем нь Modulator Demodulator гэсэн үгний товчлол бөгөөд компьютерт
боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу
хувиргаж модуляци хийх үүрэгтэй.


Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хүлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг.
Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.

Анхны
модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сүүлээр
56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн
модемыг ашиглах болсон.

Модемын боломжууд

voice modem
Fax modem
Error correction
Data compression
Flow control
UART data buffering

Модемыг
дотор нь software мөн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци,
демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг
үйлдлүүдийг гүйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бүгдийг дагнан хийдэг.
Харин software модем нь бие дааж бүх үйлдлийг хийх боломжгүй бөгөөд
үүнийгээ процессортой хамтран гүйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд
сайн байх шаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци,
демодуляцийг өөрөө гүйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error
correction), компресс хийх (Hardware compression) үйлдлийг нь процессор
гүйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг.
HSP
(Host Signal Processing) модемын хувьд дээрх 2 үйлдлийг бие дааж хийх
боломжгүй зөвхөн процессор нь гүйцэтгэдэг тул Pentium II 300Mhz -с дээш
хурдтай байх шаардлагатай байдаг.

Модемын стандарт протоколууд

Bell/CCITT/ITU-T Standarts
Data Transfer Protocols
Modulation Protocols/ү.standards
TCP/IP, SLIP/PPP protocols

Модемыг өгөгдөл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг.

Модемын төрлүүд

Гадуур модем
Дотуур модем
Built-in модем
Onboard модем
PCMCIA модем

Модем нь компьютерт суухдаа COM порт болон IRQ эзэлдэг.
Мэдээллийг
хүлээн авах дамжуулах үйлдлийг зэрэг гүйцэтгэж чадахуйц модемыг
full-duplex үйлдэлтэй гэнэ. Харин хүлээн аваад дараа нь дамжуулах эсвэл
дамжуулчихаад хүлээн авах боломжтой модемыг half-duplex үйлдэлтэй модем
гэдэг.

Бусад модемууд

ISDN modem
xDSL modem
Rack modem
Cable modem
Palm modem
Null modem

Модем үйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мөн Rockwell юм.

Мэдээллийг (http://www.dot.mn/2007/09/19/%D0%BC%D0%BE%D0%B4%D0%B5%D0%BC-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D/)-с авав

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.