Skip to main content

ADSL гэж юу вэ?

ADSL нь Asymetrical Digital Subscriber Line гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал Хэрэглэгчийн Тэгш бус хэмт Тоон Шугам гэж болох юм. Тэгш хэмт бус гэж нэрлэгдэж байгаагийн учир нь энэ технологийн интернэтээс татах хурд болох илгээх хурд нь харилцан адилгүй байдагт оршино.

ADSL технологийн зарим давуу талаас дурьдвал:

  • Телефон утасны шугамаар интернэт болон энгийн яриаг зэрэг дамжуулах учраас интернэтэд холбогдсон үед ярих эсвэл факс явуулж, хүлээн авахад чөлөөтэй байдгаараа телефон шугамд суурилсан бусад интернэт үйлчилгээнээс ялгаатай.
  • Энгийн дайл-ап холболттой харьцуулахад хурд өндөр
  • Шинээр шугам тусгайлан татах ямар ч шаардлагагүй, учир нь телефон шугамыг ашигладаг

Зарим нэг дутагдалтай талыг нь дурьдвал:

  • Энэ холболтын чанар нь телефон шугамын уртаас ихээхэн хамааралтай, та АТС-тай ойр байх тусам сайн ажиллана.
  • Өгөгдлийг татах хурд өндөр боловч илгээх хурд нь бага байдаг.
  • Үйлчилгээг дурын утсанд холбох боломжгүй байдаг нь хамгийн том дутагдалтай тал юм.

МЦХ ХК-ийн суурин утасны сүлжээ нь хэрэглэгч бүрийг хос зэс шугамаар холбосон байдаг ба энэ зэс шугамыг ашиглан интернэтийг телефон яриа болон факст саад учруулахгүйгээр дамжуулдгаараа ADSL нь бусад интернэт үйлчилгээнээс ялгарч чаддаг. Энгийн телефон шугам нь зөвхөн яриаг дамжуулах зориулалттай давтамжаас илүү их давтамжийг дамжуулах хүчин чадалтай бөгөөд хүний яриа болон утсаар дамжуулагдаж байгаа бүх чимээ нь 0-3400Герц байх бөгөөд энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн телефон шугамын дамжуулах хүчин чадлын багахан хувийг эзэлдэг. Ашиглагдаагүй үлдсэн орон зайг интернэт дамжуулах үйлст ашиглахад болохгүй нь юу билээ.
DSL технологийн үүссэн гол үндэс нь орчин үеийн телефон төхөөрөмжүүд нь энгийн аналог өгөгдлийг бус тоон өгөгдөл дамжуулах болсноороо телефон шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлсэн явдал болой.

ADSL технологийн гол дутагдалтай тал нь ADSL төхөөрөмжөөс хэрэглэгч хэр хол байгаагаас чанар нь шалтгаалдагт оршино. Шугамын урт ихсэх тутам холболтын чанар муудаж хурд буурдаг. Шугамын уртын дээд боломж нь 5460 метр байх бөгөөд энэ нь газар доогуур татагдсан зэс шугамын уртыг илэрхийлж байгаа болохоос АТС-ээс хэрэглэгчийн оршин буй зайг илэрхийлж буй хэмжээ биш гэдэг нь ойлгомжтой бизээ.

ADSL технологийн хурдны дээд боломж нь 1820 метрт 8 мегабитээр татаж, 640 килобитээр илгээдэг. Олон улсын туршлагаас үзэхэд одоогийн байдлаар 1,5 мегабитээр татаж, 64-640 килобитээр илгээх нь хамгийн тохиромжтой бөгөөд найдвартай хурд хэмээн тооцогдож байна.

ADSL технологид энгийн телефон шугамыг өндөр хурдны интернэтийн шугам болгон хувиргах CAP болон DMT гэсэн хоёр үндсэн стандарт мөрдөгддөг.

Сигналыг хуваах CAP (Carrierless Amplitude Phase) Стандарт нь утасны шугамын сигналыг гурван сувагт хуваах агаад шугамаар дамжигдах яриа нь 0-4КГц-ийн сувгаар, илгээх суваг нь 25-160КГц, татах суваг нь 240килогерцээс эхлэн шугамын урт болон шуугианаас хамааран харилцан адилгүй хязгаарт байх боловч хамгийн дээд хязгаар нь 1.5мегагерц байдаг.

Сигналыг хуваах: CAP

Сигналыг хуваах DMT (Discrete Multitone) Стандарт. Энэ стандарт нь сигналыг тусдаа сувагт хуваадгаараа өмнөхтэй адил боловч татах болон илгээхэд зориулж хоёр том сувагт хуваадаггүй, харин 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа сувагт хуваадаг. Эдгээр тусдаа сувгууд нь ADSL төхөөрөмжийн ажиллагааны үед автоматаар байнга хянагдах агаад илгээх болон хүлээн авах үйлдэлд хамгийн тохиромжтой сувгуудыг үргэлж эрж сонгож байдаг. Өөрөөр хэлбэл энэ стандарт нь нэг зэс шугамыг 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа шугам болгон хувааж тэдгээрийн тусламжтайгаар өгөгдөл болон яриаг нэгэн зэрэг бие биедээ нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж олгодог юм. "Миком" компанийн ADSL-ийн төхөөрөмжүүд энэ стандартаар ажилладаг юм.

Сигналыг хуваах: DMT

ADSL үйлчилгээний бүдүүвч

ADSL гэж юу вэ?

Mэдээллийг (http://www.adsl.mng.net/index.php?option=com_content&task=view&id=1&Itemid=2) -с авав.

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...