Skip to main content

BOIS-н тухай

Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг.


Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.
BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.

BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.

BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал:
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS-ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр, хурд
Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг
BIOS ийн сериалын дугаар

Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. үүнд:
Processor: (Процессорын (CPU)төрөл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэт
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг.
Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж
Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, төрлийг харуулдаг байна.
үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг
өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ
Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг
Display -ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг.

CMOS BIOS
өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг, дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.

Mэдээллийг (http://www.dot.mn/2007/09/19/bios-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D/)-с авав

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...