Skip to main content

Хиймэл дагуул гэж юу вэ?

Yндсэндээ бол гаригийг тойрч тойрог зам (орбит) -аар эргэлдэх бvх л зvйлсийг дагуул гэж нэрлэнэ. Манай дэлхийд байгалаас заяасан анхны дагуул бол Сар юм. Харин хvний гараар бvтээгдсэн илvv олон "Хиймэл" дагуулууд єнєєдрийг хvртэл мэндэлсэн бєгєєд, 1957 оны 10 сард Оросууд анх "Спутник"-г хєєргєсєнєєс хойш, 1997 оны 5 сар хvртлэх хугацаанд 4800 гаруй хиймэл дагуулыг хєєргєж, 2300 нь сансарт vvрэгээ гvйцэтгэсээр байна. Эдгээр одоогоор ажилаж байгаа хиймэл дагуулуудын ойролцоогоор 1300 нь Оросынх, 700 гаруй нь Америкийн хиймэл дагуулууд байна

Хиймэл дагуулын тєрєлvvд



Хиймэл дагуул болгон тодорхой зорилготой, гvйцэтгэх vvрэг бvхий байх бєгєєд, эдгээрийг дараах байдлаар ангилж болно:

  • Холбооны хиймэл дагуул. Анхны хєєргєсєн хиймэл дагуулууд ихэнх нь ямар нэгэн холбооны тєхєєрємжийг агуулж байжээ. 1962 онд Америкын Сансрын Нислэгийг Удирдах Тєв (NASA), AT&T компанийн Telstar 1 хиймэл дагуулыг хєєргєсєн нь телефон болон телевизын нэвтрvvлэг дамжуулах зориулалттай байжээ. Geostationary orbit ашигладаг анхны холбооны хиймэл дагуул нь Америкын БХЯ-ны 1964 онд хєєргєсєн Syncom 3 байжээ. 1957 оноос хойш 300 гаруй холбооны хиймэл дагуул хєєргєєд байгаа ажээ.Єнєєдєр холбооны хиймэл дагуулуудын хэрэглээ улам улам єргєжсєєр байгаа бєгєєд, geostationary орбитод байгаа холбооны хиймэл дагуулууд нь дуу, дvрс, мэдээлэл, телевизын нэвтрvvлэг дамжуулах, интернэтэд єндєр хурдаар холбогдоход єргєнєєр хэрэглэгдэж байна.

  • Байршил тодорхойлох хиймэл дагуул. Далайгаар зорчих усан онгоц, мєн агаарын тээвэрийн аюлгvй ажилагааг найдвартай байлгах зорилгоор єргєнєєр хэрэглэгддэг, 1960 онд АНУ-н Усан Флот Transit гэдэг нэртэй анхны байршил тогтоох зориулалттай хиймэл дагуулыг хєєргєжээ. Єнєєдєр АНУ-н Нисэх Хvчний ажиллуулдаг NAVSTAR - GPS (Global Positioning System), Оросын Холбооны Улсын ажиллуулдаг GLONASS (Global Orbiting Navigation Satellite System) нь тус тус 24 хиймэл дагуулыг багтаасан хамгийн том байршил тогтоох сvлжээнvvд болоод байна. GPS, GLONASS хоёр нь таны дэлхий дээрх байршилыг 100 метрээс 1 сантиметр хvртлэх нарийвчлалтайгаар тодорхойлж єгєх чадвартай юм байна.

  • Цаг агаарын хиймэл дагуул. Ийм тєрлийн хиймэл дагуулууд нь зургийн аппарат гэх мэт дэлхийн агаар мандал руу чиглvvлсэн зохих тєхєєрємжvvдийг агуулж байх бєгєєд, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах ажилд чухал vvрэг гvйцэтгэж байна. Анхны цаг агаарын хиймэл дагуул TIROS 1-г NASA 1960 онд хєєргєж, єнєєдєр NASA-н GOES, Европын METEOSAT, мєн Оросын GOMS гэх мэт олон хиймэл дагуулууд цаг уурын мэдээ бэлтгэх зориулалтаар ашиглагдаж байна.

  • Цэрэг армийн хиймэл дагуул. Иймэрхvv хиймэл дагуулууд нь бусдаасаа ялгарах гол ялгаа нь дамжуулж байгаа бvх мэдээлэлээ нууцлал хийж кодлож хувиргасан байна. Ихэвчлэн бусад улс орныг тагнаж, єндєр нарийвлалтай фото зурагийг нь сансраас авах, мєн цэргийн анги салбарууд, байлдааны онгоц, усан онгоцуудын хооронд мэдээлэл тушаал дамжуулах vvрэгтэй. Мєн сvvлийн vед АНУ нь єєрийгєє гадаад улсуудын пуужингийн довтолгооноос бvрэн хамгаалах асуудал яригдаж байгаа бєгєєд, vvнийх нь нэг хэсэг болох, дэлхийн хаа нэгтээгээс хєєрсєн пуужинг цаг алдалгvй олж мэдэх Defense Support Program (DSP) нь 1991 оны Персийн булангийн дайнд Иракын Скад пуужинг ажиглахад хэрэглэгдэж байжээ.

  • Шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуул. Дэлхийг тойрон эргэж байгаа хиймэл дагуулууд нь газар зvй, Дэлхийн хэлбэр хэмжээ, далай тэнгэс, агаар мандалын хувирал єєрчлєлтийн тухай судалгаа шинжилгааний ажилд єргєнєєр ашиглагдна. Эрдэмтэд хиймэл дагуулыг мєн, Нар, Сар, бусад гаригууд, одод, сvvлт од, гадаад сансар ертєнцийг судлахад хэрэглэнэ. Эрдэм шижилгээний зарим хиймэл дагуулууд нь дэлхийгээс єєр гариг эрхсийг ч тойрч эргэлднэ. Ulysses хэмээх хиймэл дагуул нь Нарыг тойрон эргэлдэж байхад, Galileo хиймэл дагуул Бархасвадь гаригийн 16 дахь дагуул болж уг гаригийг тойрон эргэлдэж, сансар судлалд чухал хэрэгцээтэй мэдээлэл ирvvлсээр байна.

Мэдээллийг (http://www.asuult.net/satellite.php?huudas=3)-с авав.

Comments

Popular posts from this blog

Компьютерын III-р үеийн түүх /интеграл схем/

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...