Өнөө өдөр талбай дээр бүх ард түмний анхдугаар гүйлт боллоо. Гүйлтэнд гүйхэд ёстой гоё байн лээ. Сүхбаатарын талбай дүүрэн хүмүүс харахад үнэн сүртэй байна лээ шүү. Тэгээд надад хамгийн таалагдсан нь гүйгээд түрүүлсэн хүнд бус харин гүйсэн бүх хүнд шагнал өгсөн нь их таалагдсан. Бүгдэнд нь шагнал өгнө гэдэг нь нь бүх хүн гүйж ирээд өөрийн дугаар бүхий цаасыг шилэн дотор хийж суглах юм л даа. Тэгэхээр хөгшин залуу гэлтгүй бүгд азаа үзэж байгаа юм. Суглаа нь ямарч булхайгүй болсон бүх хүний нүдэн дээр болж байгаа болохоор. Тэнд гүйсэн гүйсэн бүх хүн суглаа суглах гэж байхад догдлон өөрийн дугаарыг харан догдлон зогсож байгаа нь их гоё харагдсан. Өөрсдөө шагнал авааагүй ч гэсэн авсан хүмүүсдээ үнэн сэтгэлээсээ баяр хүргэж байсан нь ХАЙР. ДАЙН БИШ гэсэн нэрний утга учир нь харагдаж байсан.Хүмээсээ нэг нэгэндээ өс санаж биш хайрлаж амьдарцгаая.
Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон сх...
Comments