Skip to main content

IP хаягын тухай

Одоо үед IP хаяглалт төвөгтэй болсон тэр дундаа IPv4-н хаягийн нөөц дуусах шатандаа ороод байгаа билээ. IP хаяг гэдэг 32 битийн урттай (IPv4-н хувьд) дундаа цэгээр тусгаарлагдсан 4 ширхэг 10-тын тооноос тогтдог.
IP хаяг нь A,B,C,D,E гэсэн ангилалтай байх бөгөөд тус бүр ялгаатай хэмжээний сүлжээ болон хостыг ( сүлжээнд холбогдсон төхөөрөмж ) үүсгэж хаяглах боломжтой.


“А” ангилалын сүлжээ нь 0.0.0.0 – 127.255.255.255 хүртэл 128 сүлжээ бүхий нийтдээ 16 сая хостыг хаяглах боломжтой.

“B” ангилалын сүлжээ нь 128.0.0.0 – 191.255.255.255 хүртэл 16382 сүлжээнд нийтдээ 65543 хостын хаяглаж болно.

“С” ангилалын сүлжээ нь 192.0.0.0 – 223.255.255.255 хүртэл нэг бүр нь 256 хост бүхий хоёр сая гаран сүлжээг үүсгэх боломжтой.

“D” ангилалын сүлжээ нь 224.0.0.0 – 239.255.255.255 хүртэл нэгэн зэрэг 250 сая multicast группуудыг үүсгэх боломжтой.

Эдгээр нь гадаад сүлжээний хаягууд бөгөөд эдгээр ангилал бүр нь дотоод сүлжээнд зориулсан хаягчлалтай байдаг. Үүнийг дэд сүлжээ гэх нь ч бий.

А : ангилалын хувьд 10.0.0.0 – 10.255.255.255 хүртэл
В : ангилалын хувьд 172.0.0.0 – 172.31.255.255 хүртэл
С : ангилалын хувьд 192.168.0.0 – 192.168.255.255 хүртэл дотоод хаягчлалд зориулдаг.

Эдгээр хаягуудыг Интернэт дэхь замчлагчид нь мэдэхгүй бөгөөд ийм сүлжээн байдаг талаар ямар ч мэдээлэл тэдэнд байдаггүй. Иймээс байгууллагын дотоод сүлжээний хаяг бүхий машинуудыг интернэттэй холбохын тулд IP хаягийн хөрвүүлэлтийг зайлшгүй хийж өгдөг.
Мэдээллийг (http://bataamc.blogspot.com/2007/04/blog-post_23.html)-с авсан

Comments

Anonymous said…
qwerty

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп