Skip to main content

Сканнер

Фото зураг, сонин сэтгvvлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг. Өөрөөр хэлбэл сканнер уншсан зурган мэдээллээ тоон хэлбэрт шилжvvлж, тусгай программын тусламжтайгаар компьютерт оруулж файл хэлбэрээр хадгалдаг. Сканнерийн гол ажиллах зарчим нь зургийг дөрвөлжин хайрцгуудад хуваан хайрцаг бvрийг 1 ба 0 -ээр дvvргэдэг байна. Өнгөт болон саарал зургийн хувьд мөн дээрх цифрvvдээр хайрцаг бvрийг 24 хvртэлх бит -ээр дvvргэдэг. Энэхvv битvvдийн матрицийг Bit map гэдэг бөгөөд файл хэлбэрээр хадгалагдан программын тусламжтайгаар дэлгэц дээр гардаг. Ийм хэлбэрт оруулсан мэдээллийг, дэлгэцэнд гаргах, программуудын тусламжтайгаар өөрчлөх, файл болгон хадгалах боломжтой байдаг. Сканнер нь hand-held буюу гартаа барьж явж болохуйц авсаархан, хавтгай зэрэг хэлбэрvvдтэй байхаас гадна текст, зургыг хар цагаанаар эсвэл өнгөтөөр хуулбарладгаараа ялгаатай. Оптик сканнер нь текстийг зураг хэлбэрээр Bit map дvрс болгодог тул эргээд текст хэлбэрт хувиргахдаа OCR системийг (Optical Character Recognition) ашигладаг. Сканнерийн хvчин чадлыг текст болон зургийг хэдэн dpi-тайгаар татаж байна гэдгээс хамааран тодорхойлдог. Сканнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн 72-600 dpi байдаг. Dpi гэдэг нь dot per inch гэсэн vгнvvдийн товчлол бөгөөд утгачилан орчуулбал нэг инчэд багтах цэгийн тоо юм. Жишээ нь 600 dpi сканнер нь нэг инчэд босоо 600 цэг, хөндлөн 600 цэг багтаах бөгөөд энэ нь нэг инч квадратад 360000 цэг байна гэсэн vг. 24 - bit өнгөт сканнер нь -хоёрын 24 зэрэгт буюу 16,7 сая өнгийг ялгадаг. Сканнерийг компьютерт SCSI картын тусламжтайгаар холбодог. PhotoShop, Adobe Phote Deluxe гэх мэт зургын программуудаас сканнерт татаж буй зураг болон текстийг TWAIN программаар уншдаг
Мэдээллийг (http://ask.banjig.net/question-18768.html)-ё авав

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.