Remote Desktop гэж юу вэ?
За та бүхэнд Remote Desktop Connection-ийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцья гэж бодлоо. Remote Desktop Connection гэдэг маань Десктоптоо алсаас холбогдох гэж ойлгож болно. Хэрвээ та гэртээ компьютертай ба та өөр газар байвал Internet Explorer-оор холбогдон тухайн компьютераа яг өөрийн гэрийн болон албан тасалгааныхаа компьютер шиг хэрэглэж болно гэсэн үг. Шууд ч холбогдож болно. Нэг үгээр хэлхэд та Америкд ч бай Японд ч бай хаана ч байгаа компьютераа Монголоос удирдаж болно гэсэн үг.
Энгийн хэрэглэгчидэдээ зориулан хэлэхэд та өөр газраас өөр компьютерийн дэлгэцэн дээр өөрийн компьютерийн дэлгэцийг харан ажиллаж болно гэсэн үг. Энэ програм магадгүй хүмүүсийн аминд ч орох юм билүү. Би нэг удаа гэрийнхээ компьютер дээр Report биччихээд авч гаралгүй сургуульд ирсэн хойноо санан Remote Desktop-ийг хэрэглэж Report-оо өгч байсанаа санаж байна. Remote Desktop-ийн бас нэг талаар хэрэглэх боломж нь хэрэв таны компьютер-ийн програмд эвдрэл гэмтэл гарлаа гэж бодвол, хэрэв та түүнийг засаж дийлэхгүй бол засаж чадах итгэлтэй хүндээ хандах эрхийг нь өгвөл тэр хүн чинь алсаас таны компьютер-ийг янзалж болно. Ерөнхийдөө бол энэ үйлдэл нь Windows XP хэрэглэгчидэд илүү ойрхон хэрэглэхэд амархан байх болно. Үүний тулд та тогтмол IP хаягаа мэдсэн байхад болно.
Одоо яаж идвэхжүүлэх вэ?
Start-Control Panel руугаа ороод System рүүгээ орно. Дээр байгаа цэснээс Remote-руу ор (Remote Assistance XP Home болон XP Professional бүгдэнд нь байгаа)
Remote Desktop нь Windows XP Home Edition -д байхгүй.
Та Allow users to connect remotely to this computer гэдгийг идвэхжүүлэнэ үү.
Та Adminstrative-аар орно гэдгээ мартаваа...
Дараагар нь та Select Remote Users гэдгийг дарж хэн удирдаж болохыг зааж өгнө. Ямар нэгэн хэрэглэгч Admistrator эрхтэй бол шууд орж болох ба бусад хэрэглэгч нөхдүүдийг нэмэх шаардлагатай.
Хэрэв хэн нэгэн компьютерийг чинь хэрэглэж байгаа нөхцөлд дараахь цонх гарч ирэх болно хэн нэгэн ашиглаж байх хугацаанд таны компьютер түгжэгдэх болно.
CTRL+Alt+Del дарсанаар та түгжээг тайлж болно.
Remote Desktop Client програмыг суулгахдаа татаж авах болон оргинал CD-нээс суулгах боломжтой.
CD-нээс суулгах үед Perform additional tasks руу орно Set up Remote Desktop Connection-г сонго...Дахин хэлхэд Windows XP Home Edition-тэй бол суухгүй ба дэмжэгдэхгүй болно.
Суусан тохиолдолд Start Ment-Accessories-Communication-Remote Desktop Connection гэж орно.
Нэрээ оруулах эсвэл холбогдох гэж байгаа компьютерийнхаа IP хаягыг хийнэ. Options руу орж бусад тохиргоог хийж болно.
Холбогдох компьютерийнхаа нууц үг ба хэрэглэгчийн нэрийг урдчилан өгч болох ба хэрэв сүүлд дахин хэрэглэх шаардлагатай гэвэл хадгалж болно.
Хурдан LAN-аар холбогдож байгаа хүмүүс томоор дэлгэцээ харах нягт өнгөтөй харах зэрэг боломжтой ч модем-оор холбогдож байгаа хүмүүс хурдан ажиллах хэрэгтэй бол бага өнгө жижиг дэлгэцэн дээр ажиллахыг санал болгож байна.
Remote Desktop web connection яаж ашиглах вэ?
- Add/Remove Programs нээх
- Add/remove Windows Components руу орно
- Internet Information Service тэгээд Detail s товчлуур
- World Wide Web Service -ийг сонгоод details дээр даран World Wide Web Service -ийг нээнэ.
- Remote Desktop Web Connection дээр тэмдэглээд OK дарвал зааварчалгаа гарч ирэх ба танд оргинал CD хэрэг болно.
Суулгасны дараа та Windows Xp-тэй хост машинд ямар нэгэн компьютераас Internet Explorer 4.0 ба түүнээс дээш хувилбартай компьютераас холбогдож болно. Танд Remote Desktop Connection Client програм хэрэггүй.
Internet Explorer нээн хаягны талбар дээр:
http://machinename/tsweb эсвэл http://202.102.53.40/tsweb (Жишээ IP)
Machinename гэж WINS DNS ийн Windows XP-д суурилсан машиний нэр болно.
Эсвэл холбогдох компьютерийнхаа IP хаягыг бичээд /tsweb гэж бичээд холбогдож болно.
Та ямарч тохиолдолд Remote Desktop Connection-г хэрэглэхээр шийдсэн бол Firewall-оо унтраана уу. Proxy- server -ээр холбогдсон бол холбогдож болохгүй.
Бас нэг юм нэмэж хэлхэд та MSN Messenger bolon Microsoft OUTLOOK-ээр холбогдож бие биедээ туслаж болно. Үүний тулд та MSN Messenger руу ороод тухайн хүнтэй чатлаж байгаа цонхон дээр байгаа цэснээс чатлаж байгаа цэснээс Action-Ask for Remote Assistance гэж орон өөрийнхөө машинийг удирдуулаж болно. Мөн Start-All Programs дотор ч Remote Assistance гэж байгаа за танд бөөн бөөн амжилт!
Remote Desktop connection солонгосоор 원격 지원 гэж нэрлэдэгийн мөн нэмэж дурида
Comments