Skip to main content

Социализм гээч үзэх нүү дээ?

Намайг анх төрж байхад манай улс социалист нийгэмтэй байсан гэдэг. Би чинь бол өөрийгөө социалист нийгэм болон ардчилсан нийгэмд хоёуланд амьдарч үзсэн хүн гэж бодоод байгаа юм. Гэхдээ би социалист нийгмийн үед амьдарч л үзснээ яг юу байдгийг мэдэхгүй юм л даа. Хүмүүс амнаас социалист нийгэмд ийм байсан тийм байсан, энэ ч сайхан тэр нь ч муухай гэж сонсож л байснаас цаашгүй.
 Тэр дундаас нэг сонссон зүйл маань гэвэл тэр үед улсаас тэр дэлгүүр хичнээн хэмжээний бараа өгнө. Мөн нэг тийм хэмжээний ийм бараа хэрэглэнэ гэдгийг заагаад өгчихдөг байсан гэсэн. Тэгэхээр хүн хүссэн бараагаа хүссэн хэмжээрээ хэрэглэж чадахгүй болж байх шиг байгаа юм. Тэгээд бас ямар ямар барааг ямар үнээр зарахыг төр засаг шийддэг байсан гэсэн. Энэ яахав тэр үеийн л үйл явдал.
Харин өнө үед бол хэрэглээ нь хүн өөрийн авч чадах хэмжээгээрээ юмаа аваад(хүсвэл авахгүй байсан ч болно.) бараа таваарын үнэ зах зээлийн дүрмээ тогтог тийм л нийгэмд амьдарч байна гэж бодсон юм. Тэгтэл бас үгүй юмаа. Үнийг ч яахав угаасаа аль дээр үеээс л төрөөс тогтоогоод сурчихсан иргэд ч тийм л юм шиг боддог болчихсон.(такси, шатахуун, дараа нь гурлын үнэ) Энэ бол бараг хүмүүм гайхахгүй байгаа юм биш үү. Харин саяхан дэлгүүрт орсон чинь нэг дэлгүүрт 5 шуудай гурил л өгнө. Мөн нэг хүнд 1 шуудай гурил л өгнө гэсэн шийд гарсан гэж яриад байхын энийг сонссон чинь үнэхээр сонин санагдаж байлээ шүү. Бид арай иргээд социалист нийгэм рүүгээ яваад байгаа юм болов уу? гэж бодлоо ш д. Энэ ер нь юу л болох гээд байна даа.

Comments

Popular posts from this blog

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм. D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно. 1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд ...

Бөртэ чоно Гуа марал

МанайМонголчууд Бөртэ чоно болон Гуа маралаас гаралтай гэж өөрсдийгээ ярьдаг. Энэ угтаа бидний биш харин Чингис хааны гарал байдаг. Энэ Бөртэ чоно Гуа маралын тухай олон таамаглал байдаг ш дээ харин би саяхан нэг найзаасаа огт сонсоогүй нэгэн таамаглал сонслоо. Хүннү хаан Модун хоёр охинтой байжээ. Тэрээр хоё охиноо дээд тэнгэрээс заяат хэмээн өргөмжилжээ. Тэрээр хоёр охиноо ийн өргөмжилсөний улмаас тэнгэр заяат учраас газрын хүнтэ нөхцөж болохгүй гэж үзжээ. Ийн үүднээс хоёр охиноо өндөр хадан хясаан дээр гарган хорьсон байна. Тэр охидууддаа эр хүн ойртуулахыг хоригложээ. Тэгсэн уг хадан дээр гурван хоригдсоны дараа тэрний бага охин болох Гуа марал хөл хүнд болж хүү төрүүлсэнээр Их Монголын улсын хаан Чингис хааны уг гарвал үүссэн гэж үздэг юм байна. Модун хаан охидууддаа хаданд гаргаж хорьсоны дараагаас тэр хадны нэгэн хөгшин чоно ирж үүрэлжээ. Тэрээр уг хадны дор бүтэн гурван жил ульсан байна. Хадан байсан Модун хааны гүнж Гуа Марал эгчийгээ хориглосоор байтал хаднаас бууж бууж чонот...

Чингис хаан

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) нь зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн жанждын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Азийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэсэн байна. Чингис хаан нь Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй байна. Чингисийн үр удам нь өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзлэсэн буюу хамлагат улсуудаа болгосон ажээ. Мэдээллийг mn.wikipedia.org -с авсан. Би Чингис хааны яах аргагүй шилдэг цэргийн жанжин удирдан зохион байгуулагч байсан гэж боддог. Доор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын зургыг харууллаа.