Skip to main content

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?

DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм.
D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно.
1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н
э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ. 1982 онд дээрх хоёр компани зах зээлд CD тоглуулагчийг нийлүүлсэн нь чанарын хувьд өмнөх технологиуд болох хуурцаг бүхий тоглуулагчдыг ардаа орхисон шинэ технологи байлаа. Үүнээс их удалгүй 3 жилийн дараа компъютерийн программ хангамж болон өгөгдлийг хадгалах зориулалттай CD-ROM бий болж хэрэглэгчдийн гар дээр очжээ. Гэвч удалгүй CD-ROM -ийн хамгийн дээд хязгаар болох 650-700 MB-ийн багтаамж видео бичлэг болон бусад техникийн бичлэгийн багтаамжийн шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн юм. Иймээс цахилгаан техник үйлдвэрлэгчид CD-ний дараагийн үе залгамжлагч технологийг эрж хайх болсоноор өнөөдрийн DVD технологи бий болжээ. DVD нь CD-тэй хэлбэр хэмжээний хувьд яг адилхан бөгөөд шилэн дискэн дэх гэрэлд мэдрэмтгий хальсан дээр лазерийн тусламжтайгаар өгөгдлийг бичдэг. Лазерийн гэрэл туссан хэсэгт дискний хальсны химийн бүтцэд өөрчлөлт орсоноор өгөгдөл хадгалагдана. Үүний дараа гальваникийн ваннд дискээ хийж түүн дээр никель гадаргуу тогтоно. DVD пянзийг гэрэл нэвтрэх поликарбонатаар хийдэг бөгөөд поликарбонатын үрлийг 350 хэмд халаан хэвлэж үйлдвэрлэдэг. DVD дэх өгөгдөл жижиг толбонцорт бичигдэх бөгөөд түүнийг лазерийн тусгай төхөөрөмжөөр тайлан уншдаг. DVD технологийн диск өгөгдөл агуулсан 2 давхар гадаргуутай тул CD-г бодвол хэд дахин их багтаамжтай байхаас гадна бичлэгийн нягт их, унших хурд /CD төхөөрөмж 1.2-1.4 м/сек бол DVD 3.5-3.8 м/сек байдаг/ их байдаг.
DVD технологи хэдийгээр дуу, дүрс, өгөгдөл бичлэгийн дэлхий зах зээлийг эзэлж байгаа боловч түүний дараагийн залгамж халаанд зохион бүтээгчид анхаарлаа хандуулж байна. Техник, технологи хөгжихийн хирээр өгөгдөл, программ хангамжийн багтаамжийн хэмжээ өсч байгаа нь түүнээс их багтаамжтай, унших хурд өндөртэй бичлэгийн нягт их технологийг хайж байна. Хамгийн их найдлага тавьж байгаа л а з е р и й н технологи бол nitrid Gallia агуулсан ц э н х э р өнгөтэй 405 нанометрийн у р т т а й л а з е р и й н технологи/DVD технологид ашиглагддаг лазерийн долгионы урт: DVD-R(G)-ийн хувьд 650 нанометр, DVD-R(A)-ийн хувьд 635 нанометр байдаг./ болж байна. Лазерийн долгионы урт богиносох тусам тусгал нарийсч, бичлэгийн нягт одоогийн улаан лазерийн туяанаас их болж байна. Matsushita, Pioneer, Philips, Sony, Thomson, LG, Hitachi, Sharp Samsung зэрэг дэлхийн тэргүүлэх компаниуд цэнхэр лазерийн технологи Blue Ray Disc буюу BRD технологийг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь 27-50GB багтаамжтай дискийг удахгүй зах зээлд нийлүүлэх гэж байна. Үүнээс гадна цэнхэр туяа бүхий лазерийн технологи унших төхөөрөмжийн галбир хэмжээг улам жижгэрүүлж байгаа тул дижитал фотоаппарат, гар утасны санах багтаамжийг эрс нэмэгдүүлж шинэ шинэ боломжийг нээж байна.
Мэдээллийг (http://www.pmis.gov.mn/umnugobi/)-с авав.

Comments

Popular posts from this blog

I - р үе(1946-1958) – электрон ламп

Компьютерын хөгжлийг ерөнхийд одоогийн байдлаар 4 хуваагаад байгаа юм байна. Нэг үе ахих тусмаа компьютер хэмжээ нь улам багасдаг юм байна За ингээд 1-р үеийн түүх. Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC комп...

П.Бадарч : Есөн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эрхэт ардын нь эв ган эрдэнэ Эх орон минь есөн эрдэнэ Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан Эрдэнийн соёмбо үсэг Элэгдэшгүй алтан билээ Авралын гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Са...