Бүтэн сайнд үндэс дээр гарч байсан нэгэн кино үзээд нэгэн бодол төрөв. Киноны нэр нь The vikings гэдэг нэртэй. Энэ кино эрхэмсэг ангилчууд болон бүдүүлэг зэрлэгүүдийн хоорондын харьцаа харагдаж байгаа юм. Кинон дээрээс харахад Ангилчууд нэг л хэлбэр баригдсан дүр исгэсэн хүмүүс тэр өөрсдөд зүгээр ийм байх ёстой гээд бодчихсон тэр байдалдаа тэд тэд жаргалтай байгаа нь ёстой эргэлзээтэй. Харин нөгөө талд зэрлэгүүд бол өөрт таалагдсанаа хийж байна. Ёстой дураараа жиргэж дунд чөмгөөрөө юу гэдэг билээ дээ. Энэ кинон дээрээс харсан ардчилсан байдал гээд байгаа зүйл дайны үед харагдсан. Зэрлэгүүд өөрийн дуртай хувцас хэрэглэл өмсөж бамбай дээрээ өөрсдийн хүссэн зүйлээ зурсан харагдсан мөн тулалдахдаа ч гэсэн өөр өөрийн арга барилаар үхэхдээ ч гэсэн өөрийн хүссэнээрээ дэндүү гоё. Харин Ангил цэргүүд нэгэн хэвийн хувцас өмсөж яг ижилхэн бамбай зэвсэг агсаж нэг хэлбэрээр тулалдана. Харин үхэхдээ мэдэхгүй юм байна. Тэгэхээр зэрлэг байх нь илүү чөлөөтэй гоё юм шигээ. Энийг дүүдээ хэлсэн чинь Ангил...