Skip to main content

Posts

Showing posts from January, 2011

Апекс 2011 програм худалдаанд гарлаа

Апекс 2011 програмын танилцуулга Бид 2009-2011 онуудад аж ахуй нэгж, байгууллага, пүүс, компаниудад зориулж "Апекс" – Санхүү, Нягтлан Бодох Бүртгэл, Байгууллагын мэдээллийн санг удирдах програмыг хөгжүүлээд байна. "Апекс" нь байгууллагын өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэж улмаар өгөгдлийн боловсруулалт, тооцоололтыг гүйцэтгэн санхүүгийн нэгдсэн тайлангуудыг гаргадаг санхүү, нягтлан бодох бүртгэлийн цогц програм хангамж юм. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэд тулгуурлан програмдаа нэмэлт, шинэчлэлтүүдийг үргэлж оруулж байдаг билээ. Ийм ч учраас бид хэрэглэгчдэдээ зориулж жил бүр өөрийн өнгө төрх, шинэ боломжуудыг багтаасан "Апекс" програмын шинэ хувибаруудыг гаргасаар байх болно. Энэ шинэ онд бид та бүхэнд "Апекс 2011" шинэ хувилбарыг танилцуулж байна. "Апекс 2011" хувилбар нь ҮНЭГҮЙ , ЭНГИЙН , ИЖ БҮРЭН гэсэн үндсэн гурван багц програмаас бүрдэх...