Би буруу ойлгож байж магадгүй. Би оюутан байж үзээгүй болохоор ингэж бодож байж ч магадгүй. Оюутнуудыг төрөөс харж үзэх хэтрээт байх шиг байна. Хүмүүс ярьдаг оюутан байх хэцүү тийм ч хоол олдохгүй, тийм ч мөнгө олдохгүй гээд. Тэгж ярьсаар байгаад оюутан болж байгаа нөхдүүд өөрсдийгөө нэг л хөөрхийлөлтэй хүмүүс болж байна гэж бодоод байх шиг байгаан. Тэгээд тэрийг төр засгаас машид ихээр хөхүүлэн дэмжээд өгч байгаан. Их сүржинээр манай ирээдүй болсон оюутнуудыг сурч боловсрох нөхцөлийг нь сайжруулна гээд. Унаагаар үнэгүй явуулдаг байсан. Тэгсэн одоо сурна гэдэг чинь хөдөлмөр болоод сар болгон мөнгө өгч байхаар болж байна. /Бусад залуучууд монголын ирээдүй биш юм уу? Би энэнд гомдолтой л байна./ Өө нээрээ бас надад өгөөгүй байж тэд нарт эх орны хишиг 500000 төгрөг өгч байгаа энэнтэй нь барьцмаар байна. Үнэндээ одоо өгөх гэж байгаа мөнгийн манай ихэнх оюутан 5 өдөр цэнгээл дуусгана гэж би бодож байна. Гэхдээ бас үнэхээр энэ мөнгө хэрэгтэй оюутнууд ч байгаал байх. Гэхдээ миний бодол шүү....