Skip to main content

Posts

Showing posts from March, 2011

Програм үнэгүй хэрэглээ биш

Уг нь бол програм бол үнэгүй хэрэглээ биш юм байгаан ш д. Харин манайхан бүх л програмыг ямар үнэ төлөлгүй хэрэглэсээр байгаал програмын үнэ цэнийг бараг мэддэггүй юм байна. /Би ч гэсэн хэхэ/ Нэг програм бичихийн тулд цаана хичнээн хүний хөдөлмөр цаг хугацаа ордог гэгдийг мэдэхгүй ойлгохгүй байдаг юм шиг. Та өөрийг комьпютер дээр байгаа бүх програмаа үнээр аваад хэрэглэ гэвэл монголд комьпютер хэрэглэх хүн ховорхон байх гэж бодож байна. За яахав тэр гадаадуудын хийсэн үнэтэй програмыг худалдаж авч хэрэглэхээ за яахав байг харин Монгол залуусынхаа хийсэн програмыг үнэлээд авч сурмаар байна шүү манайхаан. Зарим програмыг үнийг сонирхуулбал: $199.99 $ 499. 99 $29.95 $59.95

Кино болон суртчилгаа

Минийхээр кино болон суртчилгаа бол хоорондоо нэлээн уяалдаа холбоотой юм шиг санагдаад байгаа юм. Кино байхгүй бол суртчилгаа байхгүй. Суртчилгаа байхгүй бол кино байхгүй. ТВ - р кино үзэхээр нээх гоё кино үзэж байхад суртчилгаа гараад байх шиг эсвэл нээх гоё суртчилгаа үзэж байхад кино гараад байх шиг би ойлгохүй байгаа л даа. Мөн кино театар ч гэсэн дээ кино эхлэхээс өмнө бас бол суртчилгаа гаргаж өгнө. Ихэнх тв кинон дундуур суртчилгаа их гаргаад байхаар би чинь энэ суртчилгаа гарч дуустал гэж сувгаа гүйлгэж байгаад л үзэж байсан киноныхоо үргэлжлэлийг үзэж амжихгүй өнгөрөөнө үнэхээр харамсалтай :(. Харин тэгтэл боловсрол тв - гийн хамт олон нэгэн мэргэн арга олжээ. Тэдний гаргаж байгаа Хайрын эрэлд кино бол суртчилгаа кино хоёх холилдоод гарчих юм. Энэ ч амар юм шиг кино үзэж байгаа суртчилгаагаа үзэжчихнэ. Мөн суртчилгаа үзэж байгаа д л киногоо үзчих юм. Хүн гэдэг амьтан ухаантай шүү гэж.