Ойрд эх оронд маань бослого, тэмцэл, өлсгөлөн суулт гээл их олон зүйл болоод байх шиг байна. Би уг "Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн" гэж өөрсдийгөө нэрийдэж байсан хүмүүсүүг их л дэмжиж байлаа л даа. Харин тэгтэл сүүлийн үеийн мэдээнээс хараад байхад "Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн" хөдлөгөөн гэсэн нэрэн үйл 360 градус өөр үйл ажиллагаа явуулах зорилготой хүмүүс нэгдсэн байсан юм шиг байна. Би худлаа амлалт өгч гарч ирдэг хүмүүсээс амлалтыг нь буюу амласан мөнгийг нь авая л гэж бодож байлаа. Гэтэл харин бидны амлалт авч өгөхөөр явж байсан хүмүүм өөрсдөө амлалт өгөөд биднийг дэмж улсын их хурлыг огцруулая гээл зүтгээд байх шиг байна. Тэгэхээр би үүн дээр дүгнэлт хийхэд ард түмний эмзэг сэдэв дээр нь дөрөөлж аваад ард олны минь хүчийг авхуулж байгаад төрийн эргэлт хийчихэе гэсэн хэдэн өчүүхэн бодолтой нөхөд явсан юм шиг байна. Тэгэхээр тэд бас л төрийн эрхэнд гарах сонирхолтой юм байна. Тэгэхээр баян улсын хурлын гишүүдээ хусч хаяад ядууг нь сонговол яах уу гэж. ...