Skip to main content

Posts

Showing posts from January, 2010

Монголдоо монголоороо

Ойрын үед бодох боллоо маш их бодох боллоо. Бидний өсөхөөс хойш ярьж, сурч ирсэн монгол хэл маань өдрөөс өдөрт мөхөж бидний амьдралд хэрэглэгдэхээ байгаад байх шиг. Дээх нь үед буюу 1950 - иад оноос хойш бол монгол хэлэнд орос хэл маш их хүчтэй хүч түрэн орж ирсэн юм шиг байгаа юм. Тэр үеийн хүмүүс буюу түүнээс хойш үе буюу миний ээж аав ярьж буйгаар бол тэр үеийн арай гайгүй дарга гэгдэх мэдлэгтэй хүмүүс нь яриан дундаа ганц нэг орос үг заавал хавчуулж ярьдаг "моод" гээж зүйл байсан юм байна лээ. Тэр мэтчилэн явсаар байгаад 1950 - иад оноос 1990 он хүртэл бол хүртэл орос хэл манай хэлэнд хүчтэй нөлөөлж ирсэний нөлөөгөөр бид зарим нэг орос үгийг өөрийн болгож түүний хэрэглэж байгаа. Тэгээд түүнээс хойш ангил хэлийг бид маш их судалж бүх хүн ангил хэл сурахгүй бол энэ нийгэмд хол явахгүй гэж бүгд л ангил хэлтэн болох зорилтыг тавьсан үүний нөлөөгөөр бүхий үйлчилгээ явуулдаг албан байгууллагууд өөрсдийн нэрийг ангилаар нэрлэх болсон. Одоо монголын гудамжинд тааралдсан залуус бо...